Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна
2024/05/06
Байрны урьдчилгаанд их хэмжээний мөнгөө залилуулж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байгаа талаараа мэдээллээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхоноос 500 гаруй айл байр захиалсан ч дөрвөн жилийн хугацаанд огт ашиглалтад ороогүй байна. Улмаар байр захиалж хохирсон 13 иргэн өлсгөлөн зарлажээ.
Тэд "Бидний мөнгө хаашаа оров?", "Зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарлаа", "Мөнгөө авъя", “Монтойбүрд ХХК-ийн Хөх дэгд хотхонд захиалга өгсөн 3,000 иргэн хохирч байна", "Цагдаа, шүүх ажлаа хий" хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.
Хохирогчдын төлөөлөл хэлэхдээ "Анх 2021 оны арваннэгдүгээр сард байр захиалж, нийт 70 сая төгрөг өгсөн.
Би одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ орхиод Солонгост гурван жил ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө алдчихаад сууж байна.
Эхний жил нь түрээсийн байраар явлаа. Хоёр дахь жил нь амьдрал улам хүндэрсэн. Ингээд гурав дахь жил ч өнгөрлөө. Гэвч байр ашиглалтад орсонгүй. Өмнө нь байсан оффис нь хүртэл алга болчихсон.
Гурван жил хүлээлээ. Одоо надад энэ байранд орно гэсэн итгэл алга. Үр хүүхдүүдээ дагуулж түрээсийн байраар явахаа больё. Зүгээр л мөнгөө буцаагаад авмаар байна" гэлээ.
Мөн "Анх жүжигчин Батаагийн сурталчилгааг лайваар харсан. Бэлэн төлөлтөөр захиалгыг 100 хувь төлбөл метр квадрат нь 1.4 сая гэхээр нь өгсөн. Гэвч одоог хүртэл юу ч баригдсангүй. Барих компанид нь шаардлага тавихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг.
Бидний өгсөн мөнгө яасан бэ гэхээр арматурынхаа төмөрт хулхидуулсан, одоо ямар ч мөнгөгүй болсон гэх тайлбарыг өгөөд байгаа" гэлээ.
Иргэн Н.Н "Захиалга өгөөд хоёр жил өнгөрлөө. Гэтэл одоо хүртэл юу ч баригдаагүй. Бид ухчихсан нүх хараад сууж байна. Цагдаагийн байгууллагад хандсан ч хариу, шийд өгөөгүй. Тиймээс эцсийн шийдвэр нь өлсгөлөн зарлах арга хэмжээ болж байна.
Би дөрвөн хүүхдээ хаяад энд долоо хонож байгаа. Одоо надад орон гэр алга. Элэг бүтэн сайхан амьдарна гэж бодтол их хэмжээний мөнгөөр хохирч, нөхрөөсөө салж, өрх толгойлсон ээж болоод сууж байна. Хүнийг ингэж луйвардчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлдээ миний хүүхдийг хүртэл сургуульд явах хүсэлгүй болгож байна. "Ээжээ би мөнгө олъё, та хүрээд ирээч ээ" гэж байна. Бид ийм амьдралыг хүсээгүй.
Мөнгө ч үгүй, гэр орон ч үгүй, хоосон газар хараад долоо хоног уйллаа" гэж ярив.
Өөр нэгэн хохирогч "Миний хувьд 125 сая төгрөг өгсөн. Одоо эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байна. Цалингийн зээл, түрээсийн байр, машины лизингээ төлнө.
Залуус бидний мөрөөдөл байр, машин л болчхоод байна. Гэтэл мөнгөө залилуулаад зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа. Энэ байранд орох итгэл төрж, захиалга өгсөн шалтгаан нь олны танил, жүжигчидтэй холбоотой.
Манай уран бүтээлчид олон нийтийн танил хүмүүс биднийг харж байгаа байх. Жүжигчин Батаа, Аглуу сурталчилгаанд нь орж байсан. Тэднийг хараад л итгэл төрсөн. Жүжигчин Батаагийн сурталчилгааг үзээд энд захиалга өгье гэх сэтгэгдэл төрсөн" гэлээ.
Зочин · 2024/05/06
ANYSN80955877UILCHLI
Зочин · 2024/05/06
Олны танил гээд итгэдэг гэнээ хамгийн тэнэг хүн тийм шоучдад илтгэнэ арай арай 80аас дээш хувь нь баригдсан байсанч итгэж болохгүй бид чинь хулхиддаг хулгайч нарын дунд амьдарч бгаашүү
Зочин · 2024/05/06
SEXSDI NAADGCH80955877