Багануур дүүргийн ИТХ-ын даргаар Б.Бямбадоржыг томиллоо
2014/06/29
Багануур дүүргийн ИТХ-ын 2014.02.12-ны №07, 08 тоот Засаг даргыг огцруулах, болон Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу ИТХурлаар хоёр намын ИТХ-ын 22 төлөөлөгч дүүргийн Засаг дарга М.Гончигжавыг огцруулах асуудлыг 100 хувь дэмжиж, түүний оронд ИТХ-ын даргаар ажиллаж байсан, дүүргийн АН-ын дарга Б.Бямбадоржийг санал болгосон юм. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Б196 дугаар Захирамж гарч Засаг дарга М.Гончигжавыг огцруулж, Засаг даргаар Б.Бямбадоржыг томиллоо. Ажил хүлээлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаар ахлуулсан ажлын хэсэг 2014 оны 06 дугаар сарын 23-ний өдөр ирж Засаг даргын ажлыг хүлээлцлээ.
Зочин · 2014/06/30
маш их баярлалаа