Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг Даргын Тамгын Газар(ЗДТГ), нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг өнөөдөр товлосон.

Энэ дагуу шалгалт өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Шалгалтад нийт 155 албан хаагч, иргэн бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснээс тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан 114 албан хаагч, иргэний бүртгэлийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан комисс энэ сарын 9-нд хуралдаж хянан баталгаажуулсан байна.

Бүртгэл нь баталгаажсан 114 албан хаагч, иргэнээс 95 оролцогч шалгалт өгч байгаа юм. Шалгалт Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт өнөөдөр сорилын шалгалтаар эхэлж, тавдугаар сарын 14-нд ярилцлагын шалгалтаар үргэлжилнэ.