"Төсвийг мөшгөе" булангаараа энэ удаад Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэх автомашиныг 8 тэрбумаар худалдан авах тендер зарлагдсаныг онцолж байна.

Уг тендерийн санхүүжилтын хөрөнгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Цагдаагийн удирдах газар автомашин худалдан авах аж.

Тус газар нийт найман тэрбум төгрөгөөр автомашин худалдах тендерийн бичиг баримт нь тодорхой бус байна.  Өөрөөр хэлбэл дээрх хөрөнгөөр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий ямар автомашин хичнээн ширхэгийг худалдан, ямар шаардлагыг хангасан машин байх зэрэг нь тодорхойгүй бичиг баримтгүй байгаа нь хачирхалтай. Мөн Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд багтаагүй байгаа юм. 

Үүнээс гадна бас бичиг баримт нь тодорхой бус нэгэн тендер зарлагджээ. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газраас ХМОНХГ-ын албан хэрэгцээнд шаардлагатай тоног төхөөрөмж 95 сая төгрөрөгөөр худалдан авах тендерийг зарласан байна. Гэвч бас бичиг баримтгүй ямар тоног төхөөрөмж хэдэн ширхэг хэрэгтэй гэдэг нь алга. Санхүүжилтыг урсгал төсөв хэмээжээ.