МАН-ын жагсаалтад УИХ-ын гишүүн, сайд нар багтаагүй гэв
2024/05/20
МАН-ын дөрөвдүгээр бага хурал үргэлжилж байна.
Уг хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас тойрог болон намын жагсаалтаар нэр дэвшүүлэх гишүүдээ тодруулна. Дөнгөж сая дууссан Удирдах зөвлөлийн хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад орохгүй байхаар танилцуулагдсан байна. Тэрбээр тойрогт нэр дэвших аж.
Мөн Ардын намын жагсаалтад нэг ч УИХ-ын гишүүн, нэг ч сайд багтаагүй гэв.
Сонгуулийн хуульд заасны дагуу өнөөдөр 00.00 цагаас өмнө намын бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу 126 нэр дэвшигчийн нэрсийг СЕХ-нд хүргүүлэх ёстой.
Зочин · 2024/05/21
SEKSEER80955877TSAGN