УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан: АН-ын маргаан С.Баярцогтыг оруулж ирснээс л болсон, хуулийн хугацаа дуусахаас өмнө дахиж нэрсээ өгөх боломж бий
2024/05/22
Ардчилсан намын Удирдах зөвлөлийн хурал яг одоо болж байна.
УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхан "Манай нам дээр нэр дэвших асуудал дээр бага зэрэг зөрчил гарсан. Энэ нь томорчихлоо. Учир нь 126 нэр дэвшигчдээс 38 хүн нь Үндэсний бодлогын хорооны гишүүн биш байна. Манай намын дүрэмд ҮБХ-ны гишүүд дэвших ёстой гээд заагаад өгчихсөн байгаа. Асуудал үүнээс үүдэж эхэлсэн. Хоёрдугаарт миний бие 34 дэх жилдээ энэ намын гишүүнээр ажиллаж байна. Залуусаа дэмжих нь зөв. Гэхдээ энэ тохиолдолд зөрчил гарчихаад байна.
Сонгон шалгаруулах хороо дөрвөн жилийн турш тасралтгүй ажиллах ёстой байсан. Үндэсний бодлогын хороогоо ядаж нэг өдрийн өмнө хуралдуулах ёстой байсан. Нэр дэвшигч тус бүр дээр тухтай ярих байсан. Хэтэрхий цаг давчуу байсан. Түргэн түүхий байдлаар л асуудалд хандчихлаа.
Одоо Улс төрийн шийдвэр Үндэсний бодлогын хороогоо яаралтай хуралдуулах ёстой. Зургаан сарын 03-ны дотор нэрсээ дахиж өгөх боломж, хуулийн түвшиндээ гаргалгаа байгаа. Улс орны хувь заяатай холбоотой асуудлыг долоон хоног сууж хуралдсан ч болно шүү дээ.
Гол маргаан С.Баярцогтыг оруулж ирснээс л болсон. Ийм хүнийг жагсаалтад оруулж ирлээ гээд л асуудал үүссэн" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Зочин · 2024/05/23
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/05/23
Сайхан,сайхан муу хулгайчууд ясаа булаалдаад алалцаад л байж бай даа. Ард түмэн та нарыг нэг навс унагахаа эрхбиш мэдэх байлгүй дээ.
Зочин · 2024/05/22
DYYDLGR80955877