МУГЖ Т.Баясгалан: Амраад л амжилт олсон улс бий бил үү!
2024/05/23
Өнөөдөр Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буй учир бүх нийтээрээ амарч байгаа юм. Тэгвэл МУГЖ Т.Баясгалан өөрийн үзэл бодлоо АМРААД Л АМЖИЛТ ОЛСОН УЛС БИЙ БИЛ ҮҮ! хэмээн илэрхийлэв.
Тэрбээр "Өнөөдөр их дүйчин өдөр тохиож, бүх нийтийн амралтын өдрөөр хуульчлагдсан билээ. Гагц, дүйчин өдөрт бус АМРАЛТЫН ӨДӨР БОЛГОН ХУУЛЬЧИЛСАН өдрүүдийн талаарх өөрийн бодлоо та нартайгаа хуваалцахыг хүслээ.
Хөдөлмөр эрхэлж, зуу зуун хүнийг ажлын байраар хангаж, хором мөч бүхэнтэй уралдаж, улирлын чанартай, цаг агаар гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч үйл ажиллагаа нь явагддаг мянга мянган байгууллага бий. Гэтэл “дайны хажуугаар дажин” гэдэг шиг манай улс нэлээдгүй ажлын өдрүүдийг хуульчилж амралтын өдөр болгосноор ажлын бүтээмжинд сөргөөр нөлөөлж байна.
Энэ үеэр жишээ нь: Банкны хүү “амардаг” билүү, зогсохгүй тооцогдож тоолуур гүйж л байдаг, өр нэмэгдэж л байдаг. Барилгын талбайд зоосон багаж төхөөрөмжүүдийн /кран/ үнэ хөлс “зогсдог” билүү гэж бодож үзмээр байгаа юм. Аливаа улс орон өндөр хөгжилтэй, иргэд нь сайхан амьдрахын тулд мөч бүхэнд зогсолтгүй хөдөлмөрлөж, үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллаж байж бидний хүсээд буй хөгжилд хүрэх бус уу? Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд бие биенээ эвийлж хөөрхийлж, дээшээ харж амаа ангайж залхуу залхаг байдалтай амьдрахаасаа ичдэг нийгмийг бүтээхсэн. Улс эх орноо удирдах хүмүүс хууль батлахдаа амьдралтай, хөрсөнд буусан, олон талаас нь тооцож судалж гаргадаг байгаасай гэж хүсье!
Эх дэлхий амгалан
Эх орон минь хөгжин бадрах болтугай!" гэсэн юм.
Зочин · 2024/05/24
ёстой үнэнг хэллээ чамшиг минь хүүхнүүд олон олноороо дуугаа нэгтгээсэй.жендер гэж худал ярьдгуудад үлгэр үзүүллээ амжилт хүсье
зочин · 2024/05/24
Зочин · 2024/05/24
SEXSEER80955877
Зочин · 2024/05/24
Яг зөв ярьж байна. Төрийн байгууллагынхан ч яахав байрлаад л амрана. Хувиараа ажил амьдралаа залгуулдаг хүмүүст гай...
Zochin · 2024/05/23
Tiim tiim,teneg avgai dugail bmr
Зочин · 2024/05/23
ene mal gent bidend aildag hen be ⁉️ end tendhii eriin uvt hetej udii bolson yanhan yan genee baysgalan chamaig ymar yanhan be gedgiig Mongol ard tumen medne duugui uul nuhruu yavaj dald orj uz baysgalangaar dutaagui uchir zail chi
Зочин · 2024/05/23
SAWI80955877
Зочин · 2024/05/23
Санал нэг байна
Zochin · 2024/05/23
Orihoo mngoor Bush busdiin mngoor amidrch bj bitgii davrch dugraad bai,duugai zail zail