Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар Иргэний зориг ногоон намд элсэж, Үндэсний хорооны хуралд нь оролцжээ. Тэрбээр өчигдөр /2024.05.23/ ИЗНН-ын Дархан-Уул аймгийн намын хорооны даргаар сонгогдсон байна.

Энэ талаараа  Х.Цагаанбаатар "Намын хурал ардчилсан, шударга болсонд баяртай байна. Энэ намыг сонгож орсон. ИЗНН-д итгэл хүлээлгэж байгаа бүх хүнд баярлалаа. Монгол Улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсэж байна. Нийгэмд болохгүй байгаа олон зүйлийг өөрчлөхийн төлөө хамтдаа зүтгэх болно" гэлээ.