МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар 1996 оны орон нутгийн сонгуулиас хойш үе, үе сонгуульд хүч үздэг, энэ удаад САИН намаас жагсаалтаар өрсөлдөнө
2024/05/27
МУГЖ, Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар САИН намаас жагсаалтаар УИХ-ын сонгууль-2024 нэр дэвшихээр болжээ.
Тэрбээр өмнө нь 2016 онд МАХН-аас нэр дэвшээд дуучин С.Жавхланд ялагдсан.
Би анх 1996 оны орон нутгийн сонгуульд БЗД-ийн 4-р хорооноос нэр дэвшсэн юм. Дараа нь 2000 онд мөн тэр хорооноос дахин нэр дэвшсэн. Харин 2004 онд Баянгол дүүргээс ИТХ-д нэр дэвшсэн. 2008 онд дахин нэр дэвшиж сонгогдоод ИТХ-д дөрвөн жил ажилласан. МАН дийлэнх байсан учир юм хийж чадаагүй. Түрүүний ярьдгаар намчирхаад л, олонхоор кноп дарчихаар худлаа болчихдог. 2012 онд дэвшээгүй, надад квот олдоогүй. Тэгээд 2016 онд МАХН-аас квот авч УИХ-д нэр дэвшсэн. Энэ тал дээр сануулж ярих юм бий шүү.
-Дуртайяа ярилцъя.
-Би Улиастай, Гачуурт, Амгалан, Хужирбулангийн тойрогт С.Жавхлан, П.Анужин, талийгч Д.Арвин нартай нэр дэвшсэн л дээ. Тэгээд л хар машинаар луйвардуулчихсан. Эхлээд Хужирбулангийн хэсгийн хороон дээр ажиллалаа. Манай найз нөхөд тэнд бий. Дор хаяж 250 хүн надад саналаа өгөх тооцоо гарсан. Нэр ус, утасны дугаараар нь бүртгэж аваад, худалч хүнд жагсаагаад л оруулж байгаа юм. Гэтэл хэд гарсан гэж бодож байна. Ноль. Би мэдэхгүй байна, тухайн үед сэтгэл гутраад хар машинаар гарсан ороомог цаасыг нь ураад, тастаад хаячихсан. Тэгээгүй бол одоо үзүүлэх байлаа.
Дараа нь Амгалангийн хэсгийн хороо. Манай найз жүжигчид нийлээд ядаж л найман хүн миний төлөө саналаа өгнө гэж байсан. Гэрт нь орж цай цүү уугаад л, бид чамайг дэмжинэ гээд л. Тэндээс хэд гарсан гэж санана, бас ноль. Нэг хэсгийн хорооноос надад нэг ч хүн саналаа өгөхгүй байна гэж байх уу?
-Боломжгүй л дээ. Та нийт хэдэн санал авсан юм, тэр сонгуулиар?
-Улиастайн хэсгийн хороон дээрх хоёр хар машинаас 2300 санал гарсан. Бусад нь ноль, ноль, хамгийн дээд тал нь долоо. Энэ юу гэсэн үг вэ. Улиастайнхан Төмөрбаатарт хайр зарлачихсан, Гачууртынхан нолиороо өгдөг ийм юм гэж байх уу. Миний хувьд сонгууль ингэж явагдсан. Тийм учраас би энэ хар машинд огт итгэхгүй байгаа.
С.Жавхлан бол бие даагч, төрд гараад ганцаардах байсан. Нэгдүгээрт, ярианы соёл байхгүй. Дээр нь боловсрол дутна. Тэгээд сонгуулийн бүх хууль дүрмийг зөрччихсөн хүн шүү дээ. Олны анхаарлыг татсан, жүжигчилсэн байдлаар сурталчилгаа хийж болохгүй гэдэг. Эхнээсээ С.Жавхлан чинь морь унаад л, үхэр тэрэгтэй яваад л байсан. Хоёрдугаарт, сонгуулийн болон сонгуулийн өмнөх жилд ямар нэг хандив энэ тэр өргөх ёсгүй. С.Жавхлан Бөхийн өргөөнд тоглолт хийгээд л, малчдад хандив болгож тараагаад байсан. Гуравдугаарт, нэр дэвшигчид 17 хуудастай сурталчилгааны материал тараах ёстой. С.Жавхлангийнх 34 хуудастай байвал яах вэ. Бас шашны холбогдолтой зураг тэр материалд тавьж болохгүй гэдэг. Тэгэхэд гал тахиж байгаа зураг хэвлэчихсэн байгаа юм. Үүнийг СЕХ-нд мэдүүлэхэд эхлээд цагдаагаар шалгуул гэсэн. Цагдаа нь хүлээж аваад “72 цагийн дараа” гэж байгаа юм. 72 цагийн дараа сонгууль нь болчихсон, С.Жавхлан нь гишүүн болчихсон байгаа юм чинь гэж 2020 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
Зочин · 2024/05/27
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh