Узбекистан Улсад дугуйн “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээн болж байна.

Тус тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн уралдаанд “2016 Track” дугуйн залуучуудын дэлхийн аварга, 2023 “Tour of Thailand” тэмцээний аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж олимпын эрхээ авч, шар цамцны эзэн болжээ.

Ийнхүү олимпын бөөн гараатай тэмцээнд ОУХМ С.Жамбалжамц, ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр нар “Парис 2024”олимпод оролцохоор боллоо.