Өнөөдөр /2024.05.29/ 16.00 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлсэн 18-19 орчим насны иргэн амь насаа алджээ.

Тэрээр Соёл амралтын хүрээлэнд дадлага хийдэг цагийн ажилтан байжээ. Нас барсан иргэн 18-19 орчим настай бөгөөд өөрийнх нь амралтын өдөр тохиож байхдаа 13-15 орчим насны дүүтэйгээ "Галзуу хулгана" тоглоомоор хамтдаа үйлчлүүлж байсан гэв. Гэвч ийнхүү харамсалтайгаар амиа алджээ.

Хүүхдийн паркын үйл ажиллагаа хариуцсан захирал н.Ариунжаргал: "Эхлээд амиа алдсан иргэний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн 19 настай иргэн бол манайд таван сарын эхээр ажилд орсон цагийн ажилтан байсан. Тоглоомын үйл ажиллагаанд доголдол гараагүй, хэвийн ажиллаж байсан.

Тухайн иргэн 13-15 насны дүүтэйгээ явж байсан гэх мэдээлэл байна. Галзуу хулганаас хөл алдаж унасан гэх мэдээлэл бол худлаа. Техникийн үзлэгийн дутуу байдлаас болж асуудал үүсээгүй. Бүс бэхэлгээ бол хэвийн байсан. Унаагүй гэсэн үг. 

Суудалдаа суусан хэвээр нас барсан байсан. Түргэн тусламж ирээд үзэхэд л амьсгал хураасан байна гэсэн. Цагдаагийн байгууллагаас камерын бичлэгийг үзээд авч явсан" гэх мэдээллийг өглөө.

 

Холбоотой мэдээлэл:

Сэрэмжлүүлэг: Галзуу хулгана тоглоомоор үйлчлүүлэхээр орсон 18 настай хүүхэд тоглоом дуусаж, хөдөлгөөн зогсоход амьсгал хураасан байжээ

ЦЕГ: "Галзуу хулгана" тоглоомоор үйлчлүүлэх үедээ нас барсан байдалтай байна" гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явуулж байна