Өмгөөлөгч Г.Батбаяр 2024 оны дөрөвдүгээр сарын 21-нд гэрээсээ гарч сураггүй алга болоод улмаар дөрөвдүгээр сарын 27-ны өдөр ХУД 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд хан амралтын газрын зогсоолд байрлуулсан машиндаа нас барсан байдалтай олдсон талаар мэдээлж байсан.

Түүнийг сураггүй болсноос хойш хоёр хоногийн дараа төрсөн дүү нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байдаг. Мөн ар гэрийнхэн нь уг хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

Г.Батбаяр агсны амь насаа алдсан шалтгаан болон холбогдох нөхцөл байдлыг тогтоох задлангийн болон бусад шинжилгээний хариу дүгнэлтүүд гарч хэргийн оролцогч нарт танилцуулж, эхэлжээ.