Х.Нямбаатар: Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэтэл Байгаль орчны яамныхан сүүлээ хавчаад зугтсан
2024/06/04
Богд уулын барилгажсан газрын бүхэлд нь нийслэлд шилжүүлж авах тухай асуудлыг хэлэлцэхгүй байгаа талаар Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийг дагуулаад Богд уулын барилгажсан газрыг бүхэлд нь нийслэлд шилжүүлж авъя гэсэн. Гэтэл үүнийг хэлэлцэж болохгүй байна гээд зогсоочихсон. Координатуудыг авчирч өгөх ёстой байсан Байгаль орчны яамныхан сүүлээ хавчаад зугтаад алга болчихсон.
Маргааш Засгийн хуралдаан дээр танилцуулна. Богд ууланд дандаа газрын наймаа, мөнгө угаалт явагдсан. Бид өнөөдөр Яармагийн зэвтэй усны асуудлыг шийдэх гээд Нүхт, Яармаг, Зайсан руу цэвэр усны шугам татах гэтэл газар олголтыг нь Байгаль орчны яам хийдэг. Байгаль орчны яамны асар том лоббиг би дийлэхгүй байна гэдгийг олон нийтэд хэлье.
Барилгажсан газрыг бүхэлд нь барилгынх нь хормойгоор Богд уулын газраас гаргаад нийслэлийн мэдэлд авч татвар, газрын төлбөрөө авъя гэх асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хэлэлцэх байтал гэнэтхэн энэ асуудал зогсчхож байна. Одоо бүгд отогт хэдэн давхар хауст амьдарч байгаа. Энэ бол үе үеийн бүх Байгаль орчны сайд нар түүнийг дагасан газрын наймааны бүлэглэлийн хийсэн ажил" хэмээн ярилаа.
Зочин · 2024/06/05
TSAGN TAASHLG80955877
Зочин · 2024/06/05
SEREN ODOON80955877
Зочин · 2024/06/05
TANAI ARDIIN NAMIIN BUDUUN DARGA HULGAICH NARIIN CHIN HIISE AJIL DAA KK
Зочин · 2024/06/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/06/04
SAWI80955877