Х.Нямбаатар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр И.Нарантуяа гээд АН-ын гишүүн эмэгтэй газартай юм байна лээ. Бат-Үүл дарга олгосон
2024/06/05
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байшин барьсан тухай мэдээлэл хэдхэн сарын өмнө цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Өнөөдөр энэ тухай Хотын дарга Х.Нямбаатар сэтгүүлчдэд тайлбар мэдээлэл өгөв.
Тэрбээр,
"И.Нарантуяа гээд АН-ын гишүүн хүний газар юм билээ. Газрыг нь Э.Бат-Үүл дарга олгосон. Нөхөр нь Баянзүрх захын эзэн. Улаанбаатарт 2 сая гаруй хүн амьдарч байхад, ганцхан тэднийх "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-ийн хашаанд амьдарч байна. Энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаа" гэлээ.
И.НАРАНТУЯА ГЭЖ ХЭН БЭ /товчхоноор/
Түүний хувьд Хүүхдийн төлөөх үндэсний газрын дарга байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож явсан. Мөн 2020 оны зун гэр бүлийнх нь эзэмшлийн компаниудын нэг болох “Ханталст” компанийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж дөрвөн хүүхэд амь насаа алдсан асуудал гарч, энэ бүсгүйн улс төрийн карьеарыг дуусгахад хүргэсэн.
И.Нарантуяа хатагтайн талаарх дуулиан ингээд дуусахгүй. Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон АН-ын гишүүдийн нэг.
Тодруулбал, Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээтэй зээл авсан 100 компанийн нэгээр түүний эзэмшилд бүртгэлтэй “Хурдны зам” компани багтдаг аж. Чингис бондоос нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх эл компанийг нь түүний нөхөр Ш.Бат-Энх эзэмшдэг.
АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл, И.Нарантуяа нь 2012 онд 10 сая төгрөгийн орлогтой байсан бол 2014 онд 25 сая бол өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 2012 онд 916.6 сая төгрөг байсан бол 2014 онд 139.5 сая болж огцом буурсан байгаа юм. Яагаад гэдэг нь тун хачирхалтай. Харин нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман үйлчилгээний барилга, нэг орон сууцтай гэсэн бол “Ханталст”, “Хурдны зам”, “Төв эрдэнэ сант”, “Булнайн түшиг” гэсэн компаниуд болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг хэмээн хэвлэлээр мэдээлэл гарсан байсан.
Зочин · 2024/06/06
SAWI80955877
Зочин · 2024/06/05
Ямар муухай хүйтэн царайтай авгай вэ? Ардчилалтайгаа тонилбол таарна.
Зочин · 2024/06/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh