Наадмаас өмнө Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхчүүдийн цол чимгийг нөхөн олгоx yy
2024/06/07
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадам нээлтээ хийхэд тун бага хугацаа үлдээд байна.
Спортын арбитраас улсын арслан М.Бадарчийг буруугүйгээ нотолж чадаагүй, допинг хэрэглэсэн гэж үзсэн. Гэхдээ нөгөө талаас Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо тамирчны эрхийг хамгаалж, түүний тайлбар сонсч, хамтарч ажиллах санал тавиагүй гэжээ. Улмаар М.Бадарчид хэн хориотой бодисыг санал болгосон, яаж олж авсан, ямар замаар хэрэглэсэн гэдгээ тайлбарлах, допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шийтгэлийн хугацааг багасгаж барилдах эрхийг нэг жилээр хасах зэрэг боломж байгааг хэлжээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх наадмаас өмнө улсын арслан М.Бадарчийн цолыг хураах, түүнд унасан бөхчүүдэд цом, чимэг нөхөн олгох зарлиг гаргахаар болсон талаарх яриа чих дэлсэв.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс ч улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсэн гэх яриа байна.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.
Зочин · 2024/06/07
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh