Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон эмэгтэйчүүд Дарьганга буудалд хүчиндүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Энэ асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн шалгагдаж байгаа" гэх хариуг өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хариуцаж байсан Сүхбаатар аймгийн нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд нийлж хүчиндсэн. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын дарга Х-ын хүү Т, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Ц-гийн хүү М нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй" байгаа аж.