Төмөр замын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
2014/07/01
Дөнгөж сая УИХ-ын нэгдсэн чуулганаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Хаалттай хэлэлцсэн энэхүү асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас тодруулахад:
“Транзит тээврийн нөхцлийг тохирч, гэрээг амжилттай хийж дуусах хүртэл асуудлыг хойшлууллаа. Тэгэхээр одоо Засгийн газар ажлаа хийнэ гэсэн үг. Монголын бараа далайн боомт дээр очихдоо хөнгөлттэй нөхцөл эдлэх хүртэл буюу гэрээгээ тэгж тохирсон тохиолдолд хэлэлцэхээр боллоо. Угтвар нөхцөлөө авч чадаагүй байж өнөөдөр нарийн царигтай төмөр зам тавина гэж аманд нь унаад байж болохгүй гэдгийг ярьсан.” Хэмээн мэдэгдэв.
А.Баярмаа
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж