Унах нүхээ ухаж байна
2014/07/01
Фракцын зарчим ярьж, эрх мэдлийн хуваарилалт хийдэг Ардчилсан нам ирэх сонгуулиар унах нүхээ гүн гэгч малтаж байна.
Ардчилсан Ерөнхийлөгчтэй, Шинэчлэлийн Засгийн газартай дээр нь “Чингис” бондтой нэг үгээр боломж бололцоогоор хахаж цацаж эхэлсэн эрх мэдлийн дөрвөн жилийнхээ талыг туулахад л ард түмнийг туйлдуулсан энэ нам дотооддоо ч учир начраа олж дийлэхээ болив. Намаас нь төрсөн Төрийн тэргүүнийхээ өөдөөс дунд хуруу гозойлготлоо томорсон АН-д хууль ч үйлчлэхээ больсон тул аргаа барсан Ерөнхийлөгч сахилгагүй гишүүдээ айлгахын тулд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулснаа зарласан. Гэвч энэ хууль батлагдах эсэх нь тун ч эргэлзээтэй. Учир нь Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг унагаж орхидог туршлагатай олонхиос бүрдсэн парламент хууль тогтоох эрх мэдэл эдэлж байгаа тул найдлага ч бага.
АН анх удаа төр барьж, засаг тэргүүлж байгаа ч юм биш. Тэдэнд ийм боломжийг ард түмэн нэг биш удаа өгсөн. Харамсалтай нь эрх барьсан жилүүддээ эрдэж бардан, сагсуурч сагасны эцэст эгээтэй л улс төрийн тавцангаас арчигдах шахсан өмнөх түүхийг энэ удаа давтах нь тодорхой болов.
Тэр бол 1996-2000 он. Сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авч ялалт байгуулахад тэр үеийн МАХН одоогийн МАН 25 суудалтай цөөнх болсон.
Тэгэхэд МУНН-аас О.Дашбалбар ганцаараа сонгогдож парламент үндсэндээ хоёр нам, нэг эвслээс бүрдэж байлаа. Хамгийн сонирхолтой нь тухайн үед ганц дайчин О.Дашбалбар хоёр намын аль талд орсноос хамаг зүйл шалтгаалах тийм хуулийн орчин үйлчилж байсан юм. Олонхи байж дассан, эрх мэдлийг бөөнд нь атгаж өндөр суудалд дархлагдсан хэмээн эндүүрч асан Ах намынхан тэр үед жинхэнэ утгаараа шооконд орж, түүнээсээ гарч чадахгүй чамгүй удаан явсан юм даг. Энэ байдал нь ардчиллын залууст тун ч ихээр таалагдаж, тэр хэрээр тэд өөрсдийгөө тэнгэрийн умдаг атгасан мэтээр төсөөлж сөрөг хүчнээ шоолж баалж их л хөгжилтэйгөөр cap өдрүүдийг үдсэн.
Үүнтэй зэрэгцэн үхрийн бөөр шиг эвлүүлж нийлүүлсэн “Ардчилсан холбоо" эвсэл дэх бүлэглэлүүдийн сөргөлдөөн даамжирч, М.Энхсайханы тэргүүлсэн ардчиллын анхны Засгийн газраа жил гаруйхан болгоод огцруулсан. Шалтгаан нь эрх мэдлийн төлөөх улайрал. Өөрөөр хэлбэл, хэсэг улс “Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой биш үү” хэмээн өвөр зуураа шивнэлдсэнээ ажил хэрэг болгож намынхаа дүрэмд, бас бус хуульд засвар хийгээд М.Энхсайханыг унагаж оронд нь МҮАН-ын дарга бөгөөд “Ардчилсан холбоо” эвслийн дарга Ц.Элбэгдорж Засгийн газрыг тэргүүлж байлаа. Гэвч түүнд ч бас удаан ажиллах боломж олгоогүй.
Гурван cap болгоод маанийг нь уншиж, сэнтийгээс нь буулгасан. Энэ нь унасандаа уурласан экс Ерөнхий сайд М.Энхсайхан “Ардчилсан холбоо” эвсэл дэх хөдөөгийн фракцын 13 гишүүнтэй сөрөг хүчнийхнээ нэгтгэж хүч хавсарч чадсаны ачаар хийсэн ажил. Ингээд нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралтыг Ерөнхий сайд болгосон. Цаг хугацааны хувьд энэ нь 1999 оны хоёрдугаар cap буюу ээлжит сонгуулийн өмнөх жил байв. Үүгээр ардчиллынхан эв гавдаа орсон уу гэвэл үгүй. Хагас жил хүрэлгүй дахиад л эв эвдэрч Ж.Наранцацралтыг огцруулах операци зохион байгуулан, шинэ Ерөнхий сайдын эрэлд гарсан. Өөрөөр хэлбэл, “Ардчилсан холбоо” эвсэл төр барьсан дөрвөн жилдээ дөрөв дэх Засгийн газраа бүрдүүлэхээр болж гүйцэтгэх засаглалын тэргүүний суудалд МҮДН-ын төлөөлөл Р.Амаржаргалыг залсан. Ардчиллынхан эрх мэдлийн төлөө ийн дээр дороо орж, өвөр зуураа тэрсэлдсэний уршгаар ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг бусдын гарт амиа алдаж, УИХ гурван гишүүнээ авлигын хэргээр шоронд нлгээсэн. Энэ бүхний эцэст тэд 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялагдаж, парламентын 76 сууддын 72-ыг нь сөрөг хүчиндээ алдаж байсан юм.
Тэднийг засаг барьсан энэ жилүүдэд банкууд дампуурч, эрх мэдэлдээ эрдэж бярдсан дарга нарын идэж уусан, ашиглаж шамшигдуулсан хэргийн дуулиан чамгүй олон дэгдэж байв. Яг л өнөөгийнхтэй адил дүр зураг байгаа биз. Ялгаатай нь тэр үед Ерөнхийлөгч нь ч, Их хурлын дарга ч сөрөг хүчний төлөөлөл байсан юм. Одоо бол төрийн гурван өндөрлөг, төр засгийн бүх эрх мэдэл АН-д байгаа ч өнөөх л эрх мэдлийн төлөөх фракцуудын сөргөлдөөн ардчиллын нэр хүндийг үүдний гишгүүр дээр давхарлаж дэвслээ.
Ингэхдээ улс орны тусгаар тогтнол, ирээдүй хойчийн хөгжил дэвшлээр хөзрийн мод хийн наадаж эхлэв.
Нэг хэсэг улстөрчдийг талцуулж хэрэлдүүлэн, уяаны урт богино, угаадасны өтгөн шингэнд нь хүргэн муудалцуулж байсан төмөр замын царигийн асуудал зуны халуунтай зэрэгцэн нийгмийг ч халууруулж орхилоо. Тэдний хэрүүлийн гол цөм нь төмөр замыг өнгөн дээрээ өргөн, нарийн царигийн алинаар нь барихаа шийдэж чадахгүй байна гэж харагдах ч цаанаа геополитикийн том асуудал хөндөж буй юм. Оросын өргөн царигаар барих уу, Хятадын нарийн царигаар явуулах уу гэдэг нь энэ салбарт аль хөршийн бодлого давамгай байхыг тодорхойлох учраас л улстөрчдийн дунд ужгирсан хэрүүл ундрааж улмаар иргэд тэдний хэнийх нь зөв хэнийх нь‘бурууг тааж таамаглахад ч бэрх болоод байгаа. Хэдий тийм ч АН- ынхан асуудлын зөв бурууг олж, зүг чигийг нь гаргахын оронд хувийн ашиг сонирхолдоо хүлэгдсэн фракцуудынхаа шахалт шантаажинд дарагдав. Өндийж босч дийлэлгүй хэвтсээр 2016 оны сонгуультай тулах нь тодорхой боллоо.
MBT s***s · 2014/07/16
mbt s***s sale coventry Унах нүхээ ухаж байнаMBT s***s http://www.inteletik.com/history-about-mbt-s***s.html
Г.Батнасан · 2014/07/04
Хувьсгалыг зоригтой эр хийдэг золбин ноход завшдаг гэдгийг энэ 20 гаран жил жинхэнэ утгаар нь нотоллоо. Зоригтой эр нь Зориг агсан байж дээ. Золбин ноход нь нэгэн үе түүний нөхөд байсан луйварчид байж дээ. Тэд чонотой нийлж ард олны ардчилалд итгэх итгэлийг арчиж орхив оо хөөрхий. АН-ын ч МАН-ын ч өнгөрсөн 20 жилд төрийн толгойд зайдалсан нөхдийг дахин бүү сонгоорой ард түмэн минь.
Зочин · 2014/07/03
Ардчилсан хувьсгалын зорилго Монголыг хувааж идэх зорилготой гарч ирсэн ш дээ, өмнөх нийгмийнхээ сайн сайхныг уландаа гишгэж. Энэ нь өмнөх нийгмийнх нь ****** ******хай дэлбэрсэнд байгаа юм. Хамаг юм нь замбараагүй хяналтгүй шилжчихээд, ямар 2 гүрний дунд байгаа билээ дээ, арай хяналттай шилжсэн бол ингэж заваан улс төртэй байх байсан уу? Монгол Төрийн нэр хүнд ийм байдалтай байх уу? Энэ 20 гаруй жил хичнээн хүний амьдралаар тоглох гэсэн юм бэ ээ. Гендээ нүүдэлчин бие даасан байх гэдэг тэр дошны сэтгэхүй нь үнэн ш д. Суурьшмал барууны соёл даяаршсан энэ цаг үед дошны сэтгэлгээгээр улс орноо Африкийн ядуу орон шиг авч явах юм гэнэ ээ.
зүрх судас · 2014/07/03
ЭМЯамны зөвшөөрөл бүхий МУ-д 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулага, зөвлөгөө явагдаж байна. Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлж, цусан дахь холестриныг бууруулахаас гадна Судасны дотор хананд хуримтлагдсан өөхөн товруу /бляшка/-г арилгах үндсэн үйлчилгээтэй. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр Тархи-зүрхний судасны хатуурал, нарийсал, цусан хангамжийн дутагдал, даралт болон хуян, бусад бүхий л эрхтнүүдийн судасны бөглөрөл зэргийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Үнэ – 1 курс - 330$ Утас: 96665038
Зочин · 2014/07/03
ug ni AN -iig ard tumen demjdeg.Ta nar haruitslagatai l baih heregtei. Ehk oron gesen ene ard tumnii setgeliin tald l zogsoh heregtei. Ardchilaliig chin bas heden hunii ner nuur avch yavdag. Battulgiig neg um helehed ard tumen zuw gedeg,Erunhiilugch ch tuuniig zagnaj baihad ard tumen tuunii tald baisan iim pgornoziig AN ajiglah heregtei
Зочин · 2014/07/03
sanal neg bna yneniig bichsend talarhaya
Зочин · 2014/07/03
МАН нам шиг ард түмний идэх хоолыг хуваагаад хүртчихээгүи амалсанаа биелүүлэж хийх зүйлээ нүүр бардам хийсэн хиййж ч байгаа ардчилсан нам ирэх сонгуульд нүүр бардам орох болно шүү
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нийлж
Зочин · 2014/07/02
16 номерт багтах уу
Зочин · 2014/07/02
Яг л тэгээд байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл булшныхаа нүхийг л ухаад байна аа даа!
Зочин · 2014/07/02
Би үүнтэй санал нэг
Зочин · 2014/07/02
Ardchilsan nam uls ornig udirdah chadbarguidee bish ted hubin erh ashgaa 1-r namin erh ashgaa 2-r Uls eh oron ard tumnii erh ashgig hezee ch boddoggui asar ih shunaltai buzaruud heleh ch ug oldohgui bna MAN-n nam 45 suudal abchihaad uls orniihoo ***jliin toloo zasagt hamtraad anillaya gej hamtraad zaj ogood bhad songuul bolohin omno Naminhaa erh ashgig bodood hayad zugataad hachin hachin hudal vum yarij uls tor hiij 32 suudal absan tegehdee UIH-n 2 suudlig bulaaj 1 suudalig hulgailj absan Hamgin ih mongon deer hyazgaargui erh medeltei ajiaad odoo har Mongol ulsig lombardand tabij ard olnig obdog sohruullee daanch yav daa Gomdoj bna dahin buu songo songovol MONGOL ULS baihgui boloh n bna
Зочин · 2014/07/02
ardchilsan namiig demjij bna.
Зочин · 2014/07/02
zob. xumuus yum xiij bgaa shuu dee. iimerxuu xob xutgadag xumuus l toriig dampuuruuldag. tertee tergui ardchilsan nam daxiad y****,
Зочин · 2014/07/02
Үгүй мөн сонин юм байх аа.АН 16 оны сонгуульд бас дахиаад ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болоод байнам биш үү? Тэдний хийж буйгаа зүйл өдөр хоногоор улам бүр өргөжин тэлээд,90оны морь жилтэнүүд нас бие гүйцэж сургууль соёлоо дүүргээд,ажил хөдөлмөр энд тэндгүй өрнөөд л 60 оны эхэн үеийг санагдуулаж байна хө.Хэн их хөдөлмөрлөнө тэр ажил амьдралтай,хүсэл эрмэлзлэлтэй, зорилготой, байдаг юм.Одоо хүмүүс төр засагт найдахаасаа өөртөө итгэж зүтгэж эхллээ энэ л сайн Өнөөдөр улс гэр байтугай айл гэр бүгд банкны барьцаанд өртөй ч марг******даа итгэл дүүрэн хийж бүтээх гэж шамдаж байхад зарим нөхөд ард иргэдээ өлсгөлөн, ажилгүй өвчтөй зовлонтой байлгах гэж зүтгээд алга та******д л байх юм Тэд ёстой хужаагын хүүхэдүүд байдаг байх.Улс орно дампуурлаа гэж УИХ-н эрхэм гишүүд зарлаад матарын нулимас унгаад би манай нам байсан бол гээд толгой сэгсрэн халаглах юм.Уг нь тэдний гай лай хоёр одоо ч үргэлжилсээр байх юм.Битгий өөрсөдийгөө, өөрийгөө, улс орно ****** хэлээд байлдаа.Хэлсэн бодсон, бичсэн болгон нэг өдөр хар толгой дээр буудаг юм.