Олны нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудлын урд өнөөдөр /2024.06.19/ зам тээврийн ноцтой осол гарлаа.

Ослын газрын ойр орчимд байсан иргэдийн хэлж буйгаар төв замын хөдөлгөөнд оролцож явсан автомашины жолоочийн бие гэнэт муудаж, таталт өгсний улмаас машин барих чадваргүй болсон гэв.

Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд жолоочид яаралтай тусламжийн эмч нар анхны тусламж үзүүлж, эмнэлэг рүү авч явсан байна.