"Хүннү рок" урсгалыг үндэслэгч, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Дэлхий дахинаа өөрийн өнгө төрхийг тодорхойлж буй "Чингис хаан" одонт "THE HU” хамтлаг анх удаагаа эх орондоо тоглолтоо хийхээр болсноо дуулгасан юм. 

Тэд тус тоглолтынхоо талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхээр маргааш хэвлэлийн бага хурал хийхээ мэдэгдлээ.

Дэлхий дахины, тэр дундаа европын орны хөгжим сонирхогчдын ой тойнд багтамгүй аялгуугаараа өөрсдийн өв соёлоо таниулж байгаа тэд тоглолтоо ирэх долдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын "Hit Park"-д хийхээр товложээ.

Энэхүү тоглолтын Ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар нар ажиллаж байгаа аж. Монголд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолтуудыг зохион байгуулдаг арвин туршлагатай тэд энэ удаад ч "The Hu" хамтлагийн онцлогийг харуулсан гайхалтай тоглолтыг хүргэхээр зэхэж буй гэнэ.

Монгол уран бүтээлчдээс анх удаа Их Британийн ТОП 100 дууны жагсаалтад багтаж, "Оддын дайн" уран зөгнөлт киноны видео тоглоомд дуу нь сонгогдож, Америкийн "Биллбоард"-ын жагсаалтыг "Гэрэг" цомгоороо тэргүүлсэн зэрэг олон олон амжилтын эзэн болсон.  Тус хамтлагийн тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүсэн хүлээж байсан фэнүүд нь дэлхийн сонсогч, үзэгчид таалсан уран бүтээлүүдийг дэргэдээс нь сонсох алтан боломж олдож байгааг бүү алдаарай гэж зөвлөе.

Тоглолтын тасалбарыг www.shoppy.mn болон www.ticket.mn сайтаас захиалан авах боломжтой. 

Тасалбарын мэдээлэл:

  • Fan Zone 600,000₮ (3 beer, 2soft, 2 water, desert)
  • Vip 2,000,000₮ (soft free +vip lounge)
  • General Admition 99,000₮