Шинэ УИХ-ын удирдлагууд тодрохоор олон л хүмүүс яригдаж байна.

Өнөөдөр УИХ-ын дарга, дэд дарга, бүлгийн дарга, цаашлаад Байнгын хорооны дарга нар сонгогдож томилогдоно. Өнөө л асуудал дагуулдаг АН-ынхан бүлгийн даргаа сонгож томилохдоо хүртэл маргаантай байгаа бололтой. Одоогоор УИХ дахь АН-ын бүлгийн даргад АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яригдаж эхэллээ.

АН энэ УИХ-д 30 гаруй гишүүнтэй болсон, тэгэхээр "Бүлгийн дарга" болж өөрийн карьераа өсгөх амбицтай нөхдүүд дотроо цөөнгүй байх шиг байна. 

Яг одоо АН-ынхан “…хэнийгээ УИХ дахь бүлгийн дарга болгох вэ” гэдгийг халуухан өрнөл явагдаж байна.