Монголын боловсролын системд ахиц дэвшлийг хувийн сургуулиуд авчирч буйд талархууштай. Тэдний нэг нь Найтын Австрали-Монгол сургууль юм. Тус сургууль нь Нүхт болон Зайсанд байрлалтай хоёр салбартай бөгөөд 1-9 дүгээр ангийнхаа элсэлтийг авч эхэлжээ.

Найтын Австрали-Монгол сургуулийн хамтран үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг "Бидний хувьд сургуулийнхаа шинэ элсэлтийг авч эхлээд байна. Манай сурагчдын дүү нар нь мөн шинэ элсэгч болон суралцахаар орж буйгаараа онцлог болж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд гурван салбарын хүүхдүүдэд 100 хувийн тэтгэлгийг зарлаж хүүхэд тус бүрд 200 гаруй сая төгрөгийн тэтгэлгийг олгосон байгаа. Манай сургуулийн хувьд монгол, англи хэл дээр унаган хэлтэй. Энэ хэл соёлоо ойлгодог цаашдаа өвлүүлэн үлдээх дэлхийн иргэнийг бүтээж байна" гэлээ.

Энэхүү сургууль нь сурагч нартаа англи, монгол хэлийг өндөр түвшинд эзэмшүүлэхээс гадна бие бялдарт нь анхаарах, эрүүл мэнд сэтгэлзүйд нь ихээхэн анхаарч байна. Тухайлбал, Сэтгэлзүйн эрүүл мэндийн боловсрол олгохдоо клубын системээр явдаг аж. Сэтгэлзүйн клуб нь анги болгонд нас, насанд нь тохирсон мэдлэгийг олгодог байна. Сургуулийн сэтгэлзүйч нь сурагчдын сургалт хүмүүжлийн ажлыг шинжлэх ухааны мэдлэг, үндэслэл тооцоотой зохион байгуулж сурагчдын оюун ухааны чадамж, авъяас чадвар, хувийн онцлог, нөөц боломжийг нь нээн хөгжүүлэх гол үүргийг гүйцэтгэдэг юм.

Мөн Рагби спортоор Олон улсад хүүхдүүдээ бэлдэж Дэлхийн шилдэг дасгалжуулагчид жилд хоёр удаа хүрэлцэн ирж хүүхдүүдээ бэлддэг. Түүнчлэн сурагчдыг тав тухтай орчинд хичээллэх бүхий л боломжоор хангаж, эрүүл агаарт, чанартай хүнсээр бэлтгэсэн хоолыг өгдөг гээд олон давуу талтай сургууль юм.

Оюунаа мэдлэг боловсролоор цэнэглэхээс гадна үр өгөөжтэй олон хөгжүүлэх сургалт зохион явагддаг гэдгийг эцэг эхчүүд та бүхэнд энэ дашрамд онцлон дуулгая.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн албан ёсны Knight's Australian-Mongolian School цахим хаягаас авах боломжтой.