Хамтарсан Засгийн газарт ажиллах АН, МАН, ХҮН намын удирдлагууд “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
2024/07/08
Хамтарсан Засгийн газарт ажиллах АН, МАН, ХҮН намын удирдлагууд “санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ 30 жилийг тогтолцооны хувьд эхлүүлэх шаардлагатай байсан. “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогыг хамтарсан Засгийн газар байгуулснаар шинэчлэх бүрэн боломжтой. Хоёрдугаарт, парламент зөвхөн дарга нарын байгууллага биш. Парламент бол ард түмний төлөөлөл. Тиймээс АН, ХҮН намтай хамтарч байгаа. 76 гишүүний 126 болгож, Эвслийн Засгийн газраар үйл ажиллагаагаа явуулах боломжтой болж байгаа. Энэ нь тогтолцооны реформ руу хамт орж байна гэсэн үг. Улс төрийн хувьд тогтвортой, таван намын тогтолцоотойгоо илэрхийлж байгаа. Нөгөөтэйгүүр, эрх мэдэлтэй холбоотой асуудал бүхэнд намын төлөөлөлүүд биенийгээ хянаж, эргэлцээтэй асуудалд хяналтын үүднээс ажиллах бололцоо бүрдэж байгаа. Энэхүү санамж бичиг нь илүү хурдан байх агуулгатай. Бид 30 хоногийн дотор мөрийн хөтөлбөр боловсруулж, 250 гаруй хуудастай гэрээ байгуулна. Үүнд бүх намынхан оролцох боломжтой. Зарим судлаачид үүнд тусална гэсэн үг. Үндсэн хуулийн үзэл санааг эхлүүлэхийн тулд дэд бүтэцийн асуудал, эрчим хүчний асуудлаас ажлаа эхэлнэ. Монгол Улсад хөгжлийн түүхэнд шинэ 30 жил эхэлж байна” гэв.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө АН-ын үнэт зүйл, үзэл санааг Монголын ард түмэнд дэлгэрүүлэхийн тулд хамтарсан Засгийн газар байгуулах, парламентын түвшинд хамтарч ажиллах санамж бичгийг байгуулж байна. АН бүх шатны байгууллагаараа ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлыг хамтарсан Засгийн газрын хүрээнд ажил хэрэг болгох зорилтуудыг дэмжиж бүх шийдвэрийг гаргасан. Өчигдөр АН-ын ҮБХ шийдвэрээ гаргасан. Энэ хүрээнд татварын дарамтыг бууруулах тал дээр хамтарч ажиллах зарчмын санал дээр нэгдсэн. Бизнесийн орчинг сайжруулахын тулд хамтарсан Засгийн газарт ажиллана” гэлээ.
ХҮН намын дарга Т.Доржханд “Монголын улс төрд шинэ хандлага, шинэ бүтэцтэй болж байна. 30 жилийн турш хоёр намын системтэй байсан. Үр дүнд нь хөгжлийнхөө боломжийг алдсан. Бид улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргаж байгаа. Шинэ Монгол Улсыг бий болгосон ирээдүйн 30 жилийг бүтээх учраас энэ шийдвэрийг гаргасан. ХҮН нам гал барих шаардлагатай бол гал барьж, дэмжлэг үзүүлнэ. Эрчим хүчний нийлэлт байхгүй бол ямар ч бүтээн байгуулалт байхгүй. Метро ч байхгүй. Эрчим хүчний нийлүүлэлттэй болохын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Улсын төсвөөс хэрэгжүүлэх боломж байхгүй. Эрчим хүчний реформ хийж, үнийг чөлөөлнө гэдэг маш том үйлдэл. Үүнийг АН, МАН чадаагүй юм. Өнгөрсөн хугацаанд тогтвортой байдлыг бий болгосон ч чадаагүй. Одоо УИХ-д суудалтай АН, ХҮН орж хамтдаа асуудлаа шийдье. ХҮН намынхан хүчээ өгөх болно. Шийдэгдэхгүй байгаа асуудлыг шийдэж, хөгжлийг хурдасгахад хамтарна” гэв.
Зочин · 2024/07/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/08
SERELN MERGJLN80955877
Зочин · 2024/07/08
SEXSDN80955877