"Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ?
2024/07/22
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүх ажиллагаа Монголын шүүхийн түүхийг бас нэг хар хуудсаар зузааллаа. Ийм дүгнэлтийг энгийн иргэд, мэргэжлийн хуульчид, улс төрийн нам хүчнүүд, тэр байтугай шүүгчид хүртэл хийж байна.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой хэргийг СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18, 19-нд хэлэлцсэн. Түүнд 4 жил 9 сарын хорих ял оноов.
Ингэхдээ тус шүүх Н.Өнөрцэцэгийг өмгөөлөгчгүйгээр, хаалттай шүүв. Энэ нь цаашид хүний эрхийн ноцтой асуудал болохоор байна.
СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдсэн талаарх мэдээлэлдээ хаалттай шүүсэн тухайд тодорхой тайлбарласангүй.
“Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг нь төрийн нууц болон хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тул хуульд зааснаар шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан болно” гэсэн нь эргэлзээг улам нэмэгдүүлж буй юм.
Улмаар энэ хэрэг удаа дараа хойшилсон, тэр дундаа 2024 оны долдугаар сарын 1-нд хойшилсон нь Н.Өнөрцэцэгээс болсон гэж ойлгогдохоор тайлбарлажээ. Гэтэл тус шүүхийн мэдээлэлд “Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт товлон зарласан боловч “Хохирогч н.Ундрах-Оргилын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн зүгээс хэргийн материалтай танилцах боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны долдугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ” гэсэн байх жишээтэй.
Ерөнхийдөө Н.Өнөрцэцэгийн хэрэг өнгөрсөн онд цэргүүдийн амь нас, эрүүл мэнд хохирдогтой холбоотойгоор БХЯ тойрсон томоохон хэлэлцүүлгийг өрнүүлж, зохион байгуулсны дараахнаас эхэлсэн гэж яригддаг, харагддаг. Яагаад ингэв гэдэг талаар Н.Өнөрцэцэгийн өөрийнх нь хэлсэн үгнүүд их сонин дүгнэлт рүү хөтөлдөг.
Тэрээр 2023 оны 12 дугаар сарын 1-нд “Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна. Яагаад гэхээр “Цэг.мн” гэдэг сайт дээр миний талаарх бичлэг, эвлүүлгүүд яваад байгаа. Харин тэр сайт нь Н.Учрал сайдынх. Н.Учрал сайд одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэвлэлийн албанд хэвлэлийн төлөөлөгч, дарга нь байсан. Тэгээд ингээд харахаар энэ бүхний ард Ерөнхийлөгч байна.
СХД-ийн шүүх дээр 19 цагаас миний хэргийг хэлэлцэнэ. Намайг буруутгах шийдвэр гарах юм бол гэрээс минь ирж баривчлах байх” гэсэн.
2023 оны 12 дугаар 13-нд Цагдан хорих байрнаас захидал бичихдээ “Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна. Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улайм цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП,ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсож өгнө үү” гэсэн. Мөн “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр аа, намайг уучлаарай. Би энэ шоронгоос чинь гармаар байна. Би сэтгүүлчээр ажиллахаа больё. Би хоёр хүү дээрээ очмоор байна, тэднийг харах хүнгүй байна” гэж бичсэн.
Эдгээрээс Н.Өнөрцэцэгийн хэрэгт улс төрийн оролцоо байгаа юм биш биз гэсэн хардлага нийгэмд төрөөд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, шүүх улс төрийн даалгавар биелүүлсэн үү. Ийм асуудал хөндөгдөж мэдэхээр болоод байна.
Учир нь ойрд шүүх хавиар нэг жигтэй хачин яриа гарчээ. Шүүгч нар ч хоорондоо ярьж байгаа зүйл. “Бүх хэргийг Бямбажаргал шийдэж байна”, “Бямбажаргал шүүх, прокурорт чиглэл өгч, хэргийн “зураг”-ийг зурж өгдөг болсон”, “Бямбажаргал шүүгч нарыг энд тэнд дууддаг. Чиглэл өгдөг. Томилгоонд оруулна гэдэг”, “Ер нь Бямбажаргал гэдэг хүн Ерөнхий шүүгч шиг болчихсон. Ерөнхий шүүгч мэдээгүй байхад хэргүүд доогуураа шийдэгддэг болсон” гэх мэтээр ярьж байна. Энэ маш ноцтой. Гэхдээ “Бүх хэргийг шийддэг Бямбажаргал” гэж хэн бэ. Ийм нэр л битүү яригдах боллоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал, шүүхийн шийдвэр ч энэ хүнээс гаралтай байж болзошгүй юм.
Ажиглагч А.Батболд
DR. ADITYA · 2024/07/26
DR. ADITY · 2024/07/24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин · 2024/07/22
JARGLTSI80955877
Хэмжээ цадиггүйгээр хүмүүсийг доро жидж байсандаа ялаа эдлэхээс өбр яхав · 2024/07/22
М
зочин · 2024/07/22
шүүх засаглал Бмбажаргал засаглал болсон гээд байгаа юм уу
зочин · 2024/07/22
арай тийм биш биз, бямбасүрэн гэж юу хийдэг хүн бэ
Зочин · 2024/07/22
NZ AMRAG80955877BOLN
Зочин · 2024/07/22
SERELN MERGJLN80955877
Зочин · 2024/07/22
Тэгвэл Энэ улсад шүүх үгүй. Хуулийн заалт ч үгүй. . Зөвхөн нууц гэдэг хуультай болсон уу
Зочин · 2024/07/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
56 тооны мал машин ашиглан бүлэглэн давтан хулгайлсан хэрг йг 8 ишиг төөрсөн болгон хохирогч хөгшнийг царимаар яллаж сэтгэл санаёгаар унагасан нүгэл чинь сэтгүүлч нэрээр бусдыг шантаажлагч чамайг болон чиний хамтрагч нөрт цээрлэл үзүүлэх болно одоо дөнгөж · 2024/07/22
Хр
Зочин · 2024/07/22
TSAGR XUCHINDUULI80955877
Бямбажаргал шүүхэд шөлөөлөх ёсгүй · 2024/07/22
Шүүхийн шийдэд ерөнхийлөгч, зөвлөх нь нөлөөлөх эрхгүй. НӨЛӨӨЛЖ байгаа бол буруу замаар л явж байна гэсэн үг дээ
Зочин · 2024/07/22
Зочин · 2024/07/22
Бямбажаргал amjilt husei zuv ajilj setguulch geheer yuch hiij bolno gej boldog ajilaa urvuulj achgilj bgaa avgaid yaliin uguud dald oruul
Зочин · 2024/07/22
TANILTSI80955877
Зочин · 2024/07/22
AX NRT80955877SHAALTSN
Зочин · 2024/07/22
SAWI80955877 46DSH
Зочин · 2024/07/22
ӨНӨРЦЭЦЭГЭЭС БОЛЖ ДОРНОГОВЬД ХҮҮХЭД АМИА АЛДСАН ГЭЖ БОДДОГ ТӨРИЙН НУУЦ ЯАЖ АВСАН ЯАХ ЗОРИЛГООР ХАДНАЛЖ БАЙСНАА ТЙАЛБАРЛА
Зочин · 2024/07/22
БУСДЫГ ГҮТГЭЖ НЭР ТӨРИЙГ НЬ ЗАХИАЛГААР УНАГАДАГ ШАНТААЖИЛДАГ ӨНӨРЦЭЦЭГ ЯЛАА ЭДЛЭХ ЁСТОЙ
Зочин · 2024/07/22
ANUSN80955877
Зочин · 2024/07/22
Гэхдээ ӨНӨРЦЭЦЭГ АРӨЙ Л ДЭНДҮҮ НОЦОЖ НООЛОХ ГЭЭД УРЖ ИДЧИХ ГЭЭД АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙДАГ ШҮҮ. ӨМХИЙ МАХЫГ ХАМГААЛААД ЗОГСОЖ БАЙХДАА МОНГОЛ ХҮНЭЭ ХАЙРЛАСАН БОЛ УУ? БОДДОО ТА НАР
ХҮРЭЛСҮХ их муу байна даа. БОЛИЛДОО · 2024/07/22
ТҮҮНИЙ зөвлөх нь асуудлыг зохицуулдаг болжээ. БОЛИЛДОО
Зочин · 2024/07/22
SEKSYGR80955877
Зочин · 2024/07/22
SEXSDI AXTAI80955877DYRN