Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн гэр бүлийн гишүүд өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Л.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хандан хүсэлтээ уламжлахаар Төрийн ордны баруун хаалган дээр мэдээлэл хийсэн билээ. 

Тэгвэл энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн төрсөн дүү Н.Жаргалбаяр

 “Н.Өнөрцэцэгт төрийн нууцыг дамжуулсан гэх хүн нь БОАЖ-ын сайд асан Б.Бат-Эрдэнэ. Б.Бат-Эрдэнэ  нүүрсний сонсголын үеэр манай сайтын сэтгүүлчид тухайн бичгийг өгсөн байдаг. Тухайн бичгийг манай сэтгүүлч шүүгээндээ хийчихсэн байсныг маркетингийн менежер Өнөрөө эгчийг хоригдохын орой гэрээ, бичиг баримтуудаа машиндаа хийчихсэн байсан. Харин хоёр долоо хоногийн дараа менежерт “Машины чинь цонх хагарчихлаа” гэх дуудлага ирсэн байгаа юм. Менежерийг машин дээрээ очтол гурван цагдаа ирчихсэн байсан гэдэг. Тэгээд машинд нь нэгжлэг хийж, дотор нь байсан бичиг баримтуудыг хурааж авсан байгаа юм. Маргааш нь н.Амарбаясгалан гэх цагдаа манай менежерийг кофе ууя гэж дуудаад бичиг баримт олдсон гэх байдлаар гарын үсэг зуруулаад авчихсан байсан. Б.Бат-Эрдэнэ дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Харин дэд сайд дээр нь шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Зариг.мн сайтын менежерийн машинд байсан бичиг цаастай холбож, Өнөрөөг төрийн нууц хадгалсан гэж үзээд байгаа. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Тэр материал сайд байсан Б.Бат-Эрдэнээр дамжиж ирсэн гэдэг. Иймэрхүү байдлаар дүүг минь хэлмэгдүүлчихлээ" гэв. 

Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭГЧ: ДҮҮГ МИНЬ ХЭЛМЭГДҮҮЛЧИХЛЭЭ. ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ДҮҮГИЙН МИНЬ ХЭРГИЙГ АНХААРАЛДАА АВААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

 “Дүүг минь таван хэргээр хэлмэгдүүлсэн. Түүний хэргийн хоёр нь татвартай холбоотой. Хоёр нь бусдын алдар нэр хүндэд халдсан болон төрийн нууц хадгалсан гэх хэргээр хоригдсон нь харамсаж байна. Өчигдөр дүүтэйгээ хорих анги дээр очиж уулзахад маш хүнд байсан. Дүүг минь хэлмэгдүүлчихлээ. Хэлмэгдүүлэлтээ зогсоо. Биднийг малчин ард гэж дээрэлхэж болохгүй. Энэ хэргийг ард түмэн болон төрийн өндөрлөгүүд анхааралдаа авах хэрэгтэй байна. Төрийн өндөрлөгүүд дүүгийн минь хэргийг анхааралдаа авч, давж заалдах шүүх хуралыг нь үнэн шударгаар шүүж өгөөсэй гэж хүсэж байна” гэв.