Цагдаагийн албан хаагчдад бүлэглэн зодуулж амиа алдсан гэх залуугийн хэргийг АТГ дээр шалгаж байна
2024/07/24
Баянгол дүүргийн Эрүүгийн хэлтсийн алба хаагчид утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан иргэнийг байцаах үедээ эрүүдэн шүүсэн асуудал гарсан байна.
Уг иргэнийг урьдчилан хорих 461 дүгээр ангид 3 сар хорьжээ. Харин долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж, Гуравдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байх явцдаа өчигдөр буюу 23-ны өдөр нас барсан аж.
Уг цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс болон АТГ-т шалгаж байна.
Нас барсан залуугийн гэр бүлийнхэний хэвлэлд өгсөн мэдээллээр, Амиа алдсан залуу 20 настай бөгөөд түүнийг найман цагдаа бүлэглэн зодсон байж болзошгүй ба энэ асуудлаар нь АТГ-д гомдол гаргаад таниулах ажиллагаа явагдана гэж дуудсан өдөр нь замаас нь зодсон гэх цагдаа нар нь бариад шууд 461-т хориод гурван сар өнгөрөөжээ. Үүнээс хойш гурван сарын хугацаанд удаа дараа бие нь муу байгаагаа хэлж байсан ч долдугаар сарын 22-ны өдөр бие нь муудаж эмнэлэгт хүргэсэн ч нэг өдрийн дараа эмнэлэгт нас барсан аж.
Гар утасны хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж байсан хохирогчийнг мөн өөр хүний хэрэгт тохохоор сүрдүүлж, чи хулгайлсан гэж мэдүүл хэмээн толгой дээр нь дэвсэлсэн гэдгийг ярьсан гэж түүний ар гэрийнхэн нь хэвлэлд өгсөн яриандаа дурьдсан байна.
Зочин · 2024/07/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
ЦЕГ муу л байна · 2024/07/24
Иргэдээ зоддогоо болиоч. Охид хүчиндсэн хэрэг нь шийдэгдээгүй, дараагийн хэрэг нь ИЛ болж байдаг