Оюу толгой ХХК ажилчдынхаа цалинг бууруулсан, илүү цагийн асуудлаар хамтын хэлэлцээрт хүрэхийг хүсэж байна
2024/07/25
"Оюу толгой" ХХК-ийн үндсэн 4,000 ажилтан, тэдний гэр бүлийн 20,000 хүний эрх ашгийн төлөө ажилчид жагсаал хийв.
Уг жагсаалын талаар ажилчдын төлөөлөл "Оюу толгой компани үндсэн ажилчдынхаа цалинг бууруулсан шийдвэр гаргасан. Иймд хууль зөрчиж ажилчдын цалинг багасгаж буй явдалд шинээр хороо байгуулаад дуу хоолойгоо нэгтгэн тайван жагсаал зохион байгуулж байна.
Бид Оюу толгойн төлөөлөн удирдах зөвлөлд хүсэлт хүргүүлсэн. Дээрх хүсэлт дээр цалингийн бууралт, ажлын байрны айлган сүрдүүлэлт зэрэг асуудлыг тодорхой жишээтэй бичсэн байгаа.
Ажилчдаас цалин буурсантай холбоотойгоор хүсэлтүүд ирсэн. Түүний үндсэн дээр ажил олгогчдод хугацаатай шаардлагууд тавьсан ч хариу өгөөгүй тул ажил хаялт зохион байгуулсан юм. Үүнээс үүдэж ажил хаялтад оролцсон ажилчдыг хууль бус ажил хаялтад оролцсон гэж мэдүүлэг авч айлган сүрдүүлж байгаа нь чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхэд бүдүүлгээр халдаж байгаа үйлдэл.
Түүнчлэн шинээр ажилд орсон ажилтан туршилтын хугацаандаа тус ажил хаялтад орсон гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан асуудал гарсан. Тухайн ажилтан ажиллаж байх хугацаандаа ямар ч зөрчилгүй байсан гэдгийг ахлах ажилтан нь тодорхойлсоор байтал шууд менежерийн тушаалаар ажилдаа тэнцэхгүй гэж хөдөлмөрийн гэрээг нь цуцалж байгаа явдал нь Оюу толгойн дотоод дүрэм журмыг зөрчиж байгаа юм. Уг асуудлаар хүний эрхийн байгууллагад гомдол гаргасан.
Мөн Оюу толгой компанийн 94% нь монгол, 6% нь гадаад ажилчид байгаа ч цалингийн зардлын 60% нь монгол ажилчдад, 40% нь гадаад ажилчид авдаг гэсэн судалгаа, баримт байгаа. Бид үүнд мэргэжлийн хүмүүсээр тооцоо бодуулж үзэхэд ажилчдын цалингийн үнэлгээг 100 хувь гэж үзэхэд монгол ажилчдынх нь 8 хувь, гадаад ажилчдынх 92 хувьтай үнэлэгдсэн. Нэг гадаад ажилчин 20-25 монгол ажилчдын цалинг авч байна.
Компани 2022 оны 12-р сарын 31-ны гүйцэтгэх захирлын тушаалаар цалин хөлс олгох журамдаа 168 цагийг бүхэл цагаар аваад түүнээс илүү гарсныг илүү цагаар бодно. 168 цаг дотроо ажилласан илүү цагийг 14 хоног амарч байгаадаа нөхөж амраасан гэж үзнэ гээд заачихсан. Үүнд Дээд шүүх энэ оны тавдугаар сарын 28-нд тайлбар гаргаж, үүнийг хуульд нийцээгүй байна. Илүү цагийг олгох нь зүйтэй. Илүү цагийн асуудлыг хамтын хэлэлцээрээр зохицуулна гээд заагаад өгчихсөн.
Иймд бидний гол хүсэж байгаа зүйл бол ажил олгогчтой хамтын хэлэлцээрийг эхлүүлэх юм" гэв.
Зочин · 2024/07/28
XUSNEER XIILTSI80955877
Зочин · 2024/07/25
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/25
DYYDLGR80955877
Зочин · 2024/07/25
TANILTSXN80955877
Зочин · 2024/07/25
SAWI80955877SHAALGI
Зочин · 2024/07/25
DYYDLGN80955877 40DSH AXTAI
Зочин · 2024/07/25
AXN DOODXN80955877
Зочин · 2024/07/25
SEXSEER XUSEMJLI80955877