Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/07/03
Нутгийн зүүн өмнөд хэсгээр багавтар үүлтэй , бусад нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ, Оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Дарал төдөртөө тогтвортой байна.