Увс нуур хилийн цаана орсон гэх мэдээлэл ХУДАЛ
2024/07/26
Цахим орчинд өрнөөд буй ташаа мэдээлэлд Хил хамгаалах байгууллага албан ёсны хариу тайлбар хүргүүлж байна.
Монгол Улс, ОХУ-тай 3,543 км хэсгээр хиллэдэг бөгөөд үүний 680 километр нь усан хил байдаг. Монгол Улс, ОХУ-тай 1958 болон 1976 онд БНМАУ-ЗСБНХУ-ын хоорондын хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан. Хоёр улсын хооронд байгуулсан 1958 оны гэрээнд Увс нуурын хэсгийн хилийн шугамын явалтыг “Оргих голын адаг уруу шулуун шугамаар зүүн өмнө зүгт чиглэн Увс нуур дээгүүр явж, уг голын адагт хүрнэ” гэж тэмдэглэсэн.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын улсын хилийг 1987-1996 онд хамтран шалгах үед үйлдсэн хилийн тэмдгийн протоколд Увс нуур хойд хэсгээр 9.36 км усаар Оросын Холбооны Улстай хиллэж байгааг шалгаж тогтоосон байдаг.
Увс нуурын усны түвшин нэмэгдэж, багасахтай холбоотойгоор Оросын Холбооны Улсын талд хамаарах усны хэсэг өөрчлөгдөх тохиолдол гардаг ч, Олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон улсын хилийн шугамын явалт өөрчлөгдөх ямар ч боломжгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: Хил хамгаалах байгууллага
Зочин · 2024/07/27
Ulun uvsiinhan zaraad gudarsan
Зочин · 2024/07/26
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/07/26
DYRN XANI80955877
А.Моохүү · 2024/07/26
1958 онд Увс нуурын зүүн хойт өнцгийг тэр үеийн ЗХУ-д алдчихсан, өгчихсөн ч гэж болох юм уу. 20 гаруй Км-ийн цаагуур байсан хилийн шугамыг наашлуулж байгаад нуурын зүүн хойт буланг авсан нь үнэн. Тэр хэсэг өнөөдөр Оросын нутаг гэж байгаа. Үнэн юм үнэнээрээ байх ёстой биз дээ. Үнэхээр Оросын нутагт манай нуурын зах ороогүй юм бол Хил хамгаалах газрынхан сэтгүүлчдийг дагуулж очоод нуураа бүтэн тойроод үзүүлчих л дээ.
Зочин · 2024/07/26
Тэгээд худлаа юм бол яагаад худлаа мэдээлэл тараасан хүмүүст хариуцлага тооцдоггүй юм бэ?. Магадгүй Орос ч юм уу, Хятад ч юм уу хүмүүс манайд удаан оршин сууж амьдарч байгаа этгээд дотроос нь ийм худал мэдээлэл тарааж дасгаж байгаад манай газар нутгаас хумслах санаа агуулж байж болох юм. Ийм асуудал яриа гарвал дор нь учрыг нь олж хужрыг нь тунгааж асуудлыг шийддэг улс орноо хамгаалдаг байсан УАБХЕГ -г ардчилсан намын хулгайчууд хамгийн түрүүнд татан буулгасан байдаг. Тэгэхээр ардчилсан намын хулгайчууд худлаа цуурхал тарааж Монголчуудыг баруун зүгт бүх анхаарлаа хандуулж байх зуур зүүн талын Буйр нуураас хятадуудтай нийлж хумслах гэж байж магадгүй. Тиймээс бид бүх хилдээ анхаарлаа сайжруулж хяналтаа чангатгах ёстой.
Зочин · 2024/07/26
DYYDLGR80955877AXN XUSLEER
Зочин · 2024/07/26
Увсын дорлигжав хүрэлбаатар чойжилсүрэн нар зараад мөнгийг нь идчихсэн гэсэн. Хүрэлбаатар уурхай зарчихдаг хүн нуур зарах алга урвуулах төлий байлгүй.
Зочин · 2024/07/26
SHAALGI80955877 33DSH ERTEI
Зочин · 2024/07/26
AX NRT XUSNR80955877XALYYTSMR
Зочин · 2024/07/26
SEXSDI80955877