Лондон хотын төвд байршилтай, авлигаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэн орлогыг нь Энэрэл асрамжийн төвд зарцуулна
2024/08/13
Эрдэнэт үйлдвэрийн холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд Нэгдсэн Үндэстний байгууллага болон Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын охин компани болох “Монголиан смелтинг корпорейшн” ХХК-ийн ИБУИНВУ-ын Лондон хотод байрлалтай орон сууцны ашиглалтын өнөөгийн байдал болоод хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар танилцуулга мэдээлэл хийв.
Авлигатай тэмцэх газар сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гадаад улсад байршуулсан хөрөнгийг буцаан авах чиглэлд онцгойлон анхаарч ажиллажээ. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж, Лондон хотын төвд байршилтай 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн нь Монгол Улсын хувьд анхны тохиолдол төдийгүй Олон Улсад зөв жишиг ажил болсныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.
Лондон хотын төвд байршилтай, авлигаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаас илүүтэйгээр түрээслүүлэх, түрээсээс олох орлогыг нийгмийн сайн сайхан, хүүхэд багачуудын төлөө зарцуулахаар шийдвэрлэснээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд энэ үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн дэргэд 1992 онд байгуулагдсан “Энэрэл” асрамжийн төвд “Энэрэл Ирээдүй” сан байгуулах, санд төвлөрсөн хөрөнгийг тус төвийн хүүхэд багачуудад зориулахаар төлөвлөж байна.
“Энэрэл” хүүхдийн төв эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, 300 гаруй хүүхдийг хүлээн авч, 260 гаруй хүүхдийг их, дээд сургууль, коллежид суралцуулан, мэргэжил боловсрол эзэмшүүлж, ажил амьдралын замд нь гаргасан билээ. Тус төв өнөөдрийн байдлаар 70 орчим хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж, хүүхдийг багаас нь амьдрах ахуйд сургах зорилгоор зуны зуслан хичээллүүлж байна. НҮБ болон АТГ-ын төлөөлөгчид “Энэрэл” төвийн хичээл сургалтын байр болон зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдтэй уулзаж ярилцан, тэдний сэтгэгдлийг сонслоо. Мөн зочдод тус төвийн бяцхан авьяастнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.
Зочин · 2024/08/14
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/08/13
XUSSN SEKSEER80955I77
Зочин · 2024/08/13
DYYDLGN80955877
Зочин · 2024/08/13
SEKSEER80955877UILCHLI
Зочин · 2024/08/13
ANUSN80955877SRXSUG