“20 минутын хот” Үндэсний хороо анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тэд: " "20 минутын хот" Үндэсний хороо өнөөдөр анхныхаа хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотод замын нөхцөл байдал ямар байгаа талаарх Нийслэлийн Засаг Даргын мэдээллийг сонслоо.

Есдүгээр сард нийслэлд авто замын нөхцөл байдал хүнд байхаар байгаа. Зам засварын ажлуудыг хийнэ. 

Тодруулбал нийслэлийн замын бараг 60, 70 хувьд засвар хийх учраас олон газар зам хаана. Үүний зэрэгцээ дээд хэмжээний айлчлалууд олон болох нь. Тиймээс иргэдийн санал асуулгыг сонсоод судалгаа хийнэ. 

Улаанбаатарчуудын дийлэнхи нь зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлэх чиглэлийг Х.Нямбаатар даргад өглөө.

Дугаарын хязгаарлалтын тухайд энэ жилийнх сүүлийнх байна. Дараа жилээс автомашины дугаарын хязгаарлалт хийхгүй, өөр шийдлүүд хэрэгжүүлнэ." гэв.

Хотын дарга Х.Нямбаатар: Маргаашнаас эхлэн УИХ-н гишүүд, УИх-ын тамгын газрын ажилчид, ЗХЭГ-ын ажилчид тодорхой цэг дээрээс автобусаар зорчих боломжийг бүрдүүлж автобус хүлээлгэж өгнө. Харин дугаарын хязгаарлалт хийх, тэгш сондгойгоор зорчуулах эсэх асуудлыг иргэдийн саналаар шуурхай шийднэ.