Нэг ой 8 сартай хүүхдийг үл таних автомашинтай хүн дайрч амь насыг нь хөнөөгөөд зугтаасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг суманд 2024 оны наймдугаар сарын 27-ны өдөр нэг ой 8 сартай хүүхдийг үл таних автомашинтай хүн дайрч амь насыг нь хөнөөгөөд зугтаасан хэрэг гарсан байна. Уг этгээдийг тухайн өдөр Увс аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн шуурхай ажиллан олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.