Залуу уран бүтээлч Сэксцагаанбогд буюу Б.Гантулга нь өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайдын зөвлөх Л.Оюун-Эрдэнийн залуучуудын асуудал хариуцсан зөвлөхөөр томилогдсон байдаг.

Харин түүний эмэгтэй хүн зодож буй бичлэг өнөөдөр цахим хуудаст цацагдаж, олны дургүйцлийг хүргээд байна. Энэхүү бичлэгт гарсан үйл явдлыг тодруулж байгаа бөгөөд хараахан холбогдох хуулийн дагуу шалгаж эхлээгүй байгаа ажээ.