Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан энэ оны гуравдугаар сард болж, шийдвэрээ танилцуулж байсан.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн юм. 

Тэгвэл уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж, есдүгээр сарын 25-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшилсон байна. 

Шүүгдэгч З.Энхболдын хоёр өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.