"Одон"-той, "Цалинтай ээж"-ийн мөнгийг нэмэхийг шаардаж аавууд болон зарим ТББ-ын төлөөллөөс өнөөдөр мэдээлэл өглөө. 

Аавуудын төлөөлөл Б.Батхуяг "Энэ шаардлага бол Монголын бүх ээжүүд болон бага насны хүүхдүүдийн төлөө юм. Ээжүүдэд зориулж байгаа энэ мөнгийг Засгийн Газар нэр төдий шийдэсхийгээд явж байгаа. Засаг төрийн явуулж байгаа буруу бодлогын улмаас хүн нэг бүрийн амьдралын өртөг маш өндөр болсон. Тэр өндөр өртгийг давж амьдрах уу, үр хүүхдээ хүнд хэцүү өсгөх үү. 

Ямар ч аав ээжүүд дөнгөж төрсөн нярай хүүхдэдээ хамгийн сайн зүйлийг хэрэглүүлж эрүүл саруул байлгахыг хүсэж байгаа. Эдийн засаг, хүн амзүйн бодлого талаасаа монгол улсын хүн ам хурдан тав, арав, хорин саяулаа болж байж гадаад зах зээлээс үл хамаарах байдлаар дотоодын бүх мөнгөний урсгал эргэлдэж эхлэх юм. Засгийн Газар нь үүнийг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай" гэв.

Төрийн бус байгууллагын төлөөлөл Г.Хажидмаа"Одон"-той, "Цалинтай ээж"-ийн мөнгийг нэмснээр, нярай хүүхдүүдийн хоол тэжээлийн дутагдал бага ч гэсэн арилах болов уу. Хүүхдүүд маш их хорт хавдраар өвчилж байгаа нь нярай хүүхдүүдийн хэрэглэдэг нэмэлт тэжээлүүд, чанаргүй бүтээгдэхүүнүүдтэй холбоотой. Ээжүүд нэг уут живх авч хүрэхгүй байгаа талаар маш их ярьдаг учир гэртээ хүүхдээ харж байгаа ээжүүдийн амь амьжиргааг төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм. Цаашид нэмтэл нь зогсохгүй ярьж шаардсаар байх болно. Ядаж цалингийн доод хэмжээнд хүргээсэй" гэв.