"Ногоон карт" буюу АНУ-ын 2026 оны Олон үндэстний цагаачлалын визийн хөтөлбөрийн бүртгэл өнөөдөр эхэлж байна.  Энэхүү хөтөлбөрт ямарваа хэмжээний хураамжгүй бүртгэдэг тул мөнгө авч бүртгэлд тусалъя гэх хүмүүсээс болгоомжлохыг АНУ-ын Элчин Сайдын Яамнаас анхаарууллаа.

Мөн таны сонгогдох магадлалыг дээшлүүлнэ гэж амлаж буй хувь хүн, үйлчилгээний газруудад ч бүү итгээрэй гэжээ.

Олон үндэстний визийн хөтөлбөр нь шаардлага хангасан бүртгэлээс санамсаргүй байдлаар буюу сугалааны зарчмаар сонгон шалгаруулалт явуулдаг бөгөөд нэг хүн нэг л бүртгэл үүсгэх эрхтэй байдаг. 

Сонирхсон хүмүүс арваннэгдүгээр сарын 5-ныг дуустал dvprogram.state.gov цахим хуудсаар бүртгүүлэх боломжтой.