2025 оны 4 сарын 11, 12, 13 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт 37 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармаг зохион  байгуулагдана.

Тус үзэсгэлэн яармагт дотоодын болон Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Итали, Турк, Орос зэрэг олон улсын барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагчид зэрэг 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцдог төдийгүй  зорилтот хэрэглэгчид нэгэн дор цуглардаг билээ. 

Маркетингийн таатай орчинд бизнесийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгодог тус үзэсгэлэн нь барилгын салбарын шинэчлэл, инновацыг танилцуулан, салбарынхаа ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход өндөр ач холбогдолтой байдгаараа онцлогтой.

Үзэсгэлэн яармагт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцоно.

Үүнд:

Шинэ орон сууц үл хөдлөх чиглэлээр

  • Стандарт орон сууц
  • Амины орон сууц
  • Тансаг орон сууц
  • Хаус
  • Үл хөдлөх хөрөнгө зууч
  • Оффис, үйлчилгээ

Барилгын материал дэвшилтэт технологи чиглэлээр

  • Барилгын материал
  • Засал чимэглэлийн материал
  • Цахилгаан эрчим хүч, холбоо дохиолол
  • Сантехник агааржуулалт
  • Машин механизм, тоног төхөөрөмж
  • Зураг төсөл архитектур, BIM
  • Тавилга интьерер, дизайн
  • Зам гүүр дэд бүтэц инженер, геологи
  • Гадна тохижилт, ландшафт
  • Барилга угсралт,
  • Амины орон сууц угсралт, зөөврийн сууц

Таныг салбарынхаа хамгийн том зорилтот зах зээл болох 37 дахь удаагийн “BARILGA EXPO” барилгын үзэсгэлэн яармагт оролцож, бизнесийн хамтрагч, барилгын салбарын цар хүрээгээ тэлэхийг урьж байна.

Холбоо барих: 77113333, 99907814, 99907816

Ерөнхий зохион байгуулагч:  Барилга МН

 

Хамтран зохион байгуулагч:

Хот байгуулалт, Барилга, Орон сууцжуулалтын яам

 Барилгын хөгжлийн төв

 

ОРОЛЦОГЧООР БҮРТГҮҮЛЭХ - https://shorturl.at/bC3VU