2024 оны өвлийн Элсэлтийн Шалгалт(ЭШ) болон Монгол хэл бичгийн шалгалтын цахим бүртгэл өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлнэ. 

Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдах юм.

Энэхүү шалгалтад дүн оноогоо ахиулахыг хүссэн болон зун зохион байгуулагдсан ЭШ-д орж чадаагүй, бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авсан хэн боловч хамрагдах боломжтой гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлэв.