Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй.

Тодруулбал хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.

Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд маргааш ажиллахгүй.

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш/2024.10.11/ улс даяар 07:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

зураг