Өчигдөр 17:00 цагийн орчимд Таван шарын "Сод Монгол" ШТС-ын хойд талд суррон унаж явсан өсвөр насны хүүхэд явган хүний гарцаар гарч байсан 10 настай хүүхдийг мөргөн, “Тoyota Esquire” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ.

Өнгөрсөн сар тээврийн цагдаагийн албанаас сурроныг 18 нас хүрсэн, "А" ангилалтай жолоодох эрхийн үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцоно хэмээн мэдэгдээд байсан юм. 

Мөн 18 нас хүрээгүй, "A" үнэмлэхгүй суррон жолоодвол түр саатуулж 50 мянган төгрөгөөр торгох заалттай.

Мөн өчигдөр 15:30 цаг орчимд III, IV хорооллоос Баянбүрдийн уулзвар явах замд “Prius 20” загварын автомашин урсгал сөрж, "Changan", “Prius Alpha” гээд нийт дөрвөн машин мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас “Prius-20” машины жолооч болон зорчигч нарын гурван хүн гэмтсэн бөгөөд нэг нь 10 настай хүүхэд байжээ. Гэмтсэн жолооч, зорчигч нарыг яаралтай түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна.