Б.Чойжилсүрэн: Өмнөх Засгийн газар улс төрөө бодож явсаар эрчим хүчний үнийг нэмж чадалгүй хүндрэлд орсон
2024/10/18
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрчим хүчний хэрэглээний үнийг нэмэх эсэх талаар салбарын сайдаас тодруулав.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар эрчим хүчний үнийг 30-50 хувиар нэмэхээр тусгасныг тодотгоод өмнөх онуудын дамжуулан зээлдүүлэх өрийн үлдэгдэл эрчим хүчний салбарт 1.5 орчим их наяд төгрөгт хүрснийг дурдав. Иймд эрчим хүчний үнийг нэмэхийг урьтал болгохгүйгээр зээлийн асуудлаа шийдэх боломж байгаа эсэхийг асуусан.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт бага байсан тул гадаад, дотоодын зээл, тусламж авахаас өөр аргагүй. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбар урт хугацаатай 1.8 их наяд төгрөгийн өртэй байна. Мөн эрчим хүчний алдагдал 2023 оны жилийн эцсийн байдлаар 370 орчим тэрбум, 2024 оны алдагдлаа нэмэхээр 540 орчим тэрбум төгрөгт тус тус хүрсэн. Цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл, түгээх, дамжуулах, хангах зардал 1квт нь 285 төгрөгийн өртөгтэй. Гэтэл иргэдэд борлуулж буй үнэ 140 төгрөг.
Өмнөх Засгийн газар. Тэр дотор би ч орно. Улс төрөө бодож явсаар байгаад эрчим хүчний үнээ нэмж чадалгүй ийм хэмжээний хүндрэлд орсон.
Эрчим хүчний үнийг ойрын хугацаанд нэмэх тооцоолол хийж байгаа. Хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо хараат бусаар тариф нэмэх шийдвэрийг гаргана. Өнөөдөр эрчим хүчний үндэсний хороон дээр хуралдах байсан ч хойшиллоо. Ойрын хугацаанд Эрчим хүчний зохицуулах хорооноос үнэ тарифын талаар мэдээлэл хийнэ" гэдэг хариулт өгчээ.
Зочин · 2024/10/19
SADARTLMR80955877UILCHLGE
ИШ · 2024/10/19
Сэргээгдэх эрчим хүчний гадны хөрөнгө оруулалттай дарга сайд нар ард нь байдаг хэдэн компаниа цэгцэлэхэд л Эрчим хүчний компаниуд энэ их өрнөөсөө гарна даа. Яагаад энэ талаар ярихгүй байгааг л гайхаад байна. Маш өндөр үнээр Төвийн эрчим хүчний системд Цахилгаанаа өгнө, дээрээс нь Монголын эрчим хүч хэрэглэгч бүрээс, айл өрхүүдээс ч Сэргээгдэх эрчим хүч дэмжих тариф гэж мөнгө авч байна . Наад Сэргээгдэх эрчим хүчний хэдэн үйлдвэрүүд чинв аль хэдийн барьсан өртгөө нөхөөд авчихсан. Одоо дийлдэхгүй их ашигтай ажиллаж байна. Энийгээ үнэ нэмнэ гэж ярихаасаа өмнө шалгаач цэгцлээч.
Зочин · 2024/10/19
Uvsiin aluurchin
Зочин · 2024/10/18
SADARLMR80955877
Зочин · 2024/10/18
Өөрөө ч гэсэн засгийн газарт бас гишүүн бсан биздээ
Зочин · 2024/10/18
DYYDLGN80955877VAWALDGCHH
11 · 2024/10/18
бүгдээрээ огцрох үйлдлээ хийх байх даа ард түмэн нэг босвол яадгийг мэдэх байлгүй дээ
Зочин · 2024/10/18
SEKSDMR XUCHINDUULMR80955877
Зочин · 2024/10/18
XALYYTSTAL SEKSEER SHAALTSN80955877