Улаанбаатар хотын тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох шалгуурууд
2024/10/23
Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 8-наас тээврийн хэрэгсэлд улсын дугаар шинээр олгохыг хязгаарлахаа мэдэгдээд буй. Ингэхдээ ирэх сарын 8-наас хойш тээврийн хэрэгсэлд шинээр улсын дугаар олгох бол дараах шалгуур, үзүүлэлтүүд тавигдах юм байна.
- Тээврийн хэрэгслийн эзэмшигч Улаанбаатар хотын оршин суугч байх
- Авто замын тухай хууль болон Зөрчлийн хуульд заасны дагуу төлбөрөө барагдуулсан
- Жолоочийн даатгалд хамрагдсан
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүр нь Евро 4 болон түүнтэй дүйцэхүйц байгальд бага хохирол учруулдаг
- Тээврийн хэрэгсэл нь сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон
- Улсын дугаарыг олгохдоо иргэний хүсэлт гаргасан хугацаа, хайбрид хөдөлгүүртэй, тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноо, зөв талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлд давуу эрх олгож, эрэмбэлнэ.
Нийслэлд бүртгэлтэй нийт 785,000 машины 75% буюу 588,000 нь буруу талдаа жолооны хүрдтэй. Зам тээврийн ослын шалтгааны нэг буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл, уг тээврийн хэрэгслийг хориглохгүй ч цаашид дэмжихгүйг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгдэв.
зочин · 2024/10/24
хотын дугаартай хөдөөний оршин суугчдаасаа дугааруудаа хураагаачэээ
Зочин · 2024/10/24
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono
Зочин · 2024/10/23
hytad mashinaar mongol dvvreh ndee
Мишка · 2024/10/23
Зөв