УИХ гишүүн Д.Үүрийнтуяа: Архи, тамхи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй өндөр үнэтэй эмчилгээ хийлгэсэн иргэнд хариуцлагын асуудал тооцдог болох уу?
2024/10/24
Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа эрүүл мэндийн даатгалтын тогтолцооны шинэчлэлийн талаар салбарын сайдаас тодруулав.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс тооцдог болох вэ. Тухайлбал, архи тамхины хэтрүүлсэн хэрэглээнээсээ болоод зүрх судас эсвэл дотоод шүүрлийн өвчлөлд өртөөд маш өндөр үнэтэй эмчилгээ, үйлчилгээ авдаг. Энэ төлбөр улсын төсвөөс гардаг.
Энэ тохиолдолд иргэний хариуцлагын тухайд ямар хариуцлага тооцох ёстой байдаг юм бэ. Яам энэ тал дээр ямар бодлого баримталж байна вэ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг ярихгүй бол болохгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас дааж байгаа хувь нь 98, хувь хүний халааснаас гарч байгаа нь хоёрхон хувь. Ийм тогтолцоо дэлхийн хаана ч байхгүй.
Өвдөөд бай, бүгдийг нь эмчлээд байя гэдэг бодлого өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Эрүүл мэндийн даатгалын сан даахаа даана. Харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвчилсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргуулдаг болох тогтолцоог бий болгоё. Тиймээс эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд томоохон өөрчлөлт оруулж, төрийн даах хувь хэмжээг тодорхой болгох, шимтгэлээ өөрсдөө иргэдийн хувь хэмжээг тодорхой болгох шаардлагатай байгаа.
Зочин · 2024/10/26
DYYDLGN80955877XALYYXN XN
Зочин · 2024/10/25
SADARLI80955877
Зочин · 2024/10/24
SAWI80955877