Эрчим хүчний үндэсний хорооны  дарга Т.Доржханд

Тэрбээр: Ард иргэдийнxээ цалин тэтгэврийг нэмнэ гэж байгаа бол эдийн засгийн өсөлт xэрэгтэй.

Эдийн засаг маань тэлж байж л бид бүгд яриад байгаа цалин тэтгэвэр нэмж, сайxан амьдраx боломжтой болно.

Эдийн засгаа тэлнэ гэж байгаа бол гарцаагүй эрчим xүчний реформ xэрэгтэй байна.

Өнөөдөр бүx төсөл xөтөлбөрөө xрэгжүүлэx гэxээр эрчим xүчний эx үүсвэр саад болж байна. Үүний тулд рефром xийx ёстой” гэв.

"Засгийн гаразр ирэх онд 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний 8 нь эрчим хүчний төслүүд юм. Эрчим хүчний үнэ тариф нэмэхгүй бол ээ салбар хүнд байдалд орсон. Өнөөдөр ҮАБЗ хуралдана. Бид энэ хурлаар эрчим хүчний салбарт ямар шинэчлэл хийхээ танилцуулна. Өмнө нь УИХ дахь намын бүлгүүдэд танилцуулсан. УИХ-ын гишүүд энэ шинэчлэлийг дэмжсэн.

Манай хороонд УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, ТББ, иргэний нийгмийн төлөөлөл ч багтсан. Үнэ нэмэх нь шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг. Төрийн монофол болчихсон энэ салбарыг төрөөс хувийн сектор луу шилжүүлж, төвлөрсөн системийг задлах тогтолцоог хэрэгжүүлэх хэрэгтэй" гэлээ. 

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг "Эрчим хүчний хууль 2001 онд шинэчлэгдэж байсан. Тухайн үед босоо бүтэцтэй компаниудыг хэвтээ бүтэцтэй болгосон. Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийг оруулах зорилттой байсан ч хэрэгжүүлж чадаагүй. 24 жилийн дараа эрчим хүчний салбарт олон хэрэгтэй зорилтуудыг хэрэгжүүлж чадаагүй, уналтад орсон. Ихэнх компаниуд төрийн өмчийнх учраас хямралд орсон.

Би эрчим хүчний реформын хүрээнд ннэ салбарын үйлдвэрлэгч талуудад өрсөлдөөнийг бий болгоно. Хувийн хэвшлүүдийг оролцуулна. Хэдий хэвтээ бүтэцтэй гэж байгаа боловч босоо бүтэцтэй хэвээрээ байна. Үүнийг хална.  

Эрчим хүчний салбарт байгаа бүх журмыг татаж, шинэ хуульдаа тусгана. Хуулийн зохицуулалтад гаднын орны туршлагыг судална. Эрчим хүчний реформыг маш амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

УИХ-ын гишүүн Цэнгүүн: Шинэчлэлийг бүх шатанд дэмжиж байгааг дуулгахад таатай бaйна.  Энэ салбар манай улсын тусгаар тогтнолтой холбоотой гэв.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа бид эрчим  хүчний компаниудын засаглалыг сайжруулахын тулд хаана авлига, алдаа гарав, яаж цаашид засах вэ гэдэгт анхаарч байна. Энэ салбарт   30-аад компани бий. Тэдгээр компанийн ТУЗ, гүйцэтгэх захирлуудыг сольсноор асуудлыг шийдэхгүй. Ул суурьтай судлах хэрэгтэй.  

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн:  Эрчим хүчний салбар 101 жилийн настай. Эрчим хүчний хэрэглээ жил бүр өслөө ирэх жил ТЭЦ2 шиг чадлыг нэмж ашиглалтад оруулах шаардлагатай. Чадлын дутагдал бий болсон. Хоёр хөрштэй харьцуулахад нэг хүнд ногдох цахилгааны хэрэглээ манай улсад 2 дахин бага. Цар тахлын улмаас дэлхий нийтэд инфляц бий болж, эрчим хүчний салбар алдагдалд орсон.

Эрчим хүчний үнийг төрөөс хатуу тогтоодог атлаа зардал нь зах зээлийн зарчмаар гардаг. Иймд зөрүү үүссэн. 285 төгрөгөөр үйлдвэрлэж 216 төгрөгөөр цахилгаан нийлүүлж байна. Манай салбарт хоёр асуудал үүссэн. Санхүүгийн болон техникийн хоцрогдол. Иймд УИХ-аас томоохон ажлын хэсэг байгуулав. Бид сүүлийн гурван сард юуг, яаж хийхээ тодорхой болгосон гэв.