Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна
2024/10/31
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төсөл нь 114.95 сая ам.долларын өртөгтэй.
Үүний 100 сая ам.доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээл, 3.0 сая ам.доллар АХБ-ны тусламж ажээ. Уг төслийн хамгийн их хүчин чадалтай станц нь нийслэлийн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурилагдсан. Тодруулбал, 80 мВт/200 мВт.ц эрчим хүчний хуримтлуурын систем юм. 2023 оны сүүлээр ажиллаж эхэлсэн тус хуримтлуурын станц хуримтлуулсан эрчим хүчээ Сонгино дэд станцад нийлүүлсээр байна. Ирэх сард бүрэн ашиглалтад орохоор төлөвлөж байгаа ажээ. Түүнчлэн хуримтлуур нь оргил ачааллын үед богино хугацаанд 80 мВт хүртэлх чадлыг нэгдсэн сүлжээнд нийлүүлснээр 20 мянга орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлж байна. Уг том чадлын хуримтлуур төвийн эрчим хүчний системд зэрэгцээ ажиллаж эхэлснээс хойш буюу өнгөрсөн оны 12 дугаар сараас 2024 оны аравдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд нийт 51.1 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчийг системд нийлүүлсэн байна.
Баруун бүсийн зарим гэрэлгүй сум сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болжээ
Мөн “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Баруун бүсийн эрчим хүчний систем, “Алтай Улиастайн эрчим хүчний систем”-д 40.5 мВ.т хүчин чадалтай нарны болсон салхин цахилгаан станцуудыг холбох, цэнэг хураагуурын станцуудыг барьж байгуулан ашиглалтад оруулах ажлыг хийж байна. Үүнд Завхан аймгийн Улиастай суманд байгуулсан 5.0 мВт нарны станц хоёр дахь жилдээ ажиллаж буй. Одоогоор 18 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эрчим хүчний системд нийлүүлжээ. Мөн Говь-Алтайн Есөнбулагт 10 мВт нарны станц, Алтай суманд 0.5 мВт хосолмол систем, Хөвсгөл аймгийн Мөрөнд 10 мВт хүчин чадалтай нарны станц ажиллаж тогтмол эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол Ховд аймгийн Жаргалант сумын I цэцэрлэгийн барилгын дулаан хангамжийг 135 кВт-ын хөрсний дулааны насосын систем суурилуулж шийдсэн. Энэ нь нүүрсний хэрэглээ, нүүрс төрөгчийн ялгарлыг багасгасан байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй шийдэл юм.
АХБ-ны суурин төлөөлөгч Шэннон Коулин:
Эрчим хүчинд өртөгт шингэсэн тарифыг дэмжих нь чухал
Энэ талаарх мэдээллийг Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчид” клуб болон Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Сэргээгдэх эрчим хүч” хамтарсан уулзалтыг зохион байгуулах үеэр өгсөн юм. АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлэхдээ “Монгол Улсын эрчим хүчний ханган нийлүүлэлтийн дутагдалтай байгаа асуудлыг тогтвортой, байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. Мөн бага тарифтай холбоотойгоор эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт дутагдаж байгаа тул өртөг шингэсэн тарифыг дэмжих нь чухал. Нүүрснээс салж шинэ эрчим хүчийг эрэлхийлэх хэрэгтэйг дурдсан. Мөн энэ танилцуулах уулзалтад “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн зохицуулагч М.Наранбат, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл"-ийг зохицуулагч Б.Сугар, инженер н.Эрдэнэбаатар нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2024/10/31
XALYYTSSAN SEKSY XUSNEER80955877
Зочин · 2024/10/31
ANUSDI BOOBN LAW80955877TGN XUCHINDUULI