20,000 ажилтантай үндэстэн дамнасан "КК Park" бүлэглэл Монголын иргэд рүү чиглэсэн хууль бус ажиллагаа явуулж байна
2024/11/04
Монгол Улсын иргэд цахим гэмт хэргийн хохирогч болж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байна.
Телеграм платформ ашиглан үйлдэх гэмт хэргийн гаралт огцом өсөж, манай улсын иргэд их хэмжээний мөнгө залилуулж байгаа талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах үеэр олж тогтоосон зарим баримтыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван танилцуулав.
Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Тайланд, Мьянмар улсын хилийн бүс буюу цэргийн дэглэмтэй оронд үйл ажиллагаа явуулж байгаа “КК Park” гэх үндэстэн дамнасан гэмт бүлэглэл энэ төрлийн гэм хэргийг үйлдэж байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
“КК Park” нь Телеграм платформ ашигладаг бөгөөд тус платформ нь хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилладаггүй. Ийм учраас Телеграм нь гэмт хэргийг нууцалсан, аюулгүй байдлыг нь хангасан платформ гэсэн үг.
Гэмт этгээдүүд энэхүү платформыг түгээмэл ашиглаж байна. Улмаар түүгээр дамжуулан Монгол Улсын 619 иргэнийг хохирогч болгосон" гэлээ.
Гэмт хэрэг үйлдэгдэж буй процесс:
Үргэлжлүүлэн "Хохирогчдын мөнгийг дансаа ашиглуулж буй иргэдийн данс руу шилжүүлдэг. Улмаар тэндээс Монгол Улсын 2-3 арилжааны банкаар дамжуулахдаа мөнгөн хөрөнгийн гүйлгээг маш богино хугацаанд буюу 1-2 минутад хийж байгаа юм.
Ингээд 2-3 банкаар дамжаад олон улсын крипто валютын бирж болон бооцоот тоглоомын сайт рүү шилжүүлж байгаа. Энэ бооцоот тоглоомын сайт болон крипто валютын биржээс "КК Park" буцаад мөнгө татан авалтаа хийх урсгалаар гэмт хэргээ үйлддэг.
"КК Park" нь ямар учиртай гэмт бүлэглэл вэ?
- Хүний наймаа, хар тамхи, цахим залилангийн гэмт хэрэг үйлддэг. Энэ гэмт бүлэглэл 20,000 ажилтантай гэж тооцоолж байгаа. Хатуу дэглэмд 17 цаг тасралтгүй ажиллуулдаг.
- Монгол Улсын иргэд ч очиж, хөдөлмөрийн мөлжлөг цахим залилангийн гэмт хэрэг үйлдэж байгаа гэх мэдээлэл авагдсан. Очингуут нь буутай цэргүүд хүлээж авч, гадаад паспортыг нь хураан гадаад нэр өгдөг юм байна. Энэ нэрээр нь дууддаг бөгөөд 17 цагийн турш тасралтгүй албадан хөдөлмөр эрхлүүлдэг.
Тэд гурван төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал
Алуурчин бүлэглэл нь иргэдээс хууль бусаар мөнгө залилж авдаг байна. Энэ бүлэглэл манай улс руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа.
Мьянмар болон Тайланд улсын хилийн Мявады хотын зааг дээр байрладаг хяналтгүй бүс. Ийм ноцтой гэмт бүлэглэл Монгол Улс руу чиглэсэн үйл ажиллагааг явуулж байна" гэдгийг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван ярилаа.
Зочин · 2024/11/06
BOOBN XXN80955877
Зочин · 2024/11/05
SADARLN80955877BOOBN XXNO
Зочин · 2024/11/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono