Үгүйсгэдгээ зогсоо
2014/07/08
20 жил буй болсон эдийн засгийн суурин дээр бүдэрч байна
Эрх баригч хүчин болох АН-ынхан МАН-ын бүлгийг “Үгүйсгэдгээ зогсоо” хэмээлээ. Учир нь АН-ын бүлэг хаврын чуулганы үйл ажиллагааг дүгнэхдээ ийнхүү мэдэгдсэн нь энэ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хувьд эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр бий болсон зүйл биш. Өмнөх алдаанууд дээрээ бүдэрч байгаа гэсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн чуулганаар эдийн засгийн ач холбогдолтой, идэвхжүүлэх чиглэлийн гол хуулиа баталж амжлаа. Онцолж хэлэхэд, Газрын тосны тухай хуулийн шинэчлэн найруулга, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Эдийн засгийн идэвхжлээр нэлээд олон асуудлыг шийдсэн. Чамлахаар чанга атга гэсэн үг байдаг. Мөн оператор харгалзахгүйгээр утасны дугаар шилждэг болсон. Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног, төхөөрөмжийг НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөллөө. Амгалангийн дулааны цахилгаан станцын тоног, төхөөрөмжүүдийг татвараас чөлөөлсөн гээд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан. Үнэндээ зарим нэгэн чухал хуулиуд хойшоогоо ухарсан. Үүнийг шийдэх хугацаа, боломж байсан уу гэвэл байсан. Тухайн үед Засгийн газрын сайд нарын тухай асуудлыг ярьсаар байгаад хугацаа алдсаныг зөв, зүйтэй гэж үзэхгүй байгаа. Ирэх намрын чуулганаар 20 орчим хуулийг хэлэлцэнэ. Үүнээс онцгой ач холбогдол өгч байгаа нэлээд хууль бий. Өөрөөр хэлбэл, Өрийн удирдлагын болон Газрын тухай хууль. Төрөөс төмөр замын талаар баримтлах тогтоолын төсөл, Тендерийн тухай болон Зөвшөөрөл, Хяналтын тухай хууль, Татварын шинэчилсэн багц хуулийг батлаад нэг тийшээ болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь өнөөдөр буй болж байгаа эдийн засгийн хүндрэл хоёр жилд болсон зүйл бий. 20 жил буй болсон эдийн засгийн суурин дээр бүдэрч байгаа гэж дүгнэж байна. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа шийдэж чадах юм бол 2015 оноос эхлээд Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийнхөө шинэ харилцаанд шилжихэд бэлэн болно” гэсэн юм. Тэгэхээр эрх баригч хүчний шинэчлэлийн салхи 2015 оноос салхилж эхлэх нь. Харин энэ нугачаанд иргэд нь бүрдрээд уначихад бэлхэн байгааг үгүйсгэхгүй. Ийм тохио ч байгаа юм.
Өмнө гаргасан алдаа, ирээдүйд олох ололт ч хамтынх
УИХ дахь цөөнхийн зүгээс эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг уруудуулах биш дээшлүүлэх, эрх баригч хүчний хийж, хэрэгжүүлж байгаа алхмуудад алдаа байгааг сануулж хэлсээр буй. Тэр байтугай эрх барьж чадахгүй байгаа эрх баригчдад тусална хэмээсэн удаатай. Тэгвэл АН-ын бүлэг үүнийг үгүйсгэсэнгүй. Д.Эрдэнэбат хэлэхдээ “Бүх юмыг харуулах гэсэн оролдлого. Монголд гялтайх зүйлгүй байна гэсэн сурталчилгаа, ийм бусармаг үйлдэл нь монгол төрийг сулруулах, монголчуудыг хооронд нь талцуулах, иргэдэд айдас төрүүлэх гэсэн сөрөг үр дагаврыг ихээр авчирч байгаа. Үүнд улс төрийн аль ч нам, улстөрчид онцгой анхаарах цаг болсон. Хоёр жил “Чингис” бондын тухай баахан шуугилаа. Үнэндээ “Чингис” бондын өнөөдрийн өр, Засгийн газруудын авч байсан өр хоорондын ялгаа асар их байгаа. Өмнө нь авч байсан 2,7 тэрбум төгрөгийн өрийг уул уурхайн ордуудаа барьцаалж авч байсан. Энэ бол цэвэр өр байсан. Үүнийгээ халамжинд тарааж дуусгасан. Өнөөдрөөс эхлээд 17,6 сая ам.долларын хүүгийн алданги улсын төсвөөс төлж байгаа. Харин “Чингис” бондын өр шал өөр зүйл. Бүтээн байгуулалтад зориулагдсан дотоодын зах зээл, бизнес эрхлэгчдээ дэмжсэн үйл ажиллагаа болж хувирч байгаа. “Чингис” бондоос экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээнд 908 тэрбум төгрөг зарцуулсан. Нийслэлийн нийгмийн хөгжлийг түргэтгэх төслийг хэрэгжүүлэх хүрээнд 809 тэрбум төгрөг зарцуулсан. Хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг түргэтгэх, хөдөөг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх төсөлд 598 тэрбум төгрөгийг зарцуулсан. “Чингис” бонд, Хөгжлийн банкны эх үүсвэрээр техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, үр ашгийн тооцоог үндэслэн эргэн төлөлт нь баталгаатай төслийг санхүүжүүлсэн тоо байдаг. Тийм учраас энэ бүх өр ард түмний нуруун дээр ирнэ гэдэг ойлголт өрөөсгөл. Үнэндээ эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлсэн, улс төржсөн, ирээдүйн эрсдлийг тооцоогүй, өмнөх өрүүд хүнд дарамт болон үлдэх нь гарцаа байхгүй. Ирээдүйд авч байгаа бидний бүх өр улс орны бүтээн байгуулалт, импортыг орлох, экспортыг дэмжих чиглэл рүү хандаж байгаа гэдгийг онцолж хэлэх нь зөв. Тийм учраас хийсэн, бүтээсэн зүйл болгондоо өөр, өөрийнхөө дүгнэлтыг зөв өгөх хэрэгтэй. Монгол орны үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ эв нэгдлийг хангах чиглэл рүү олонхи зөвшилцөл, угталцлын алхам руу явах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байна. Энэ утгаараа хаврын чуулганы төгсгөлд АН-ын бүлгийн гишүүд өөр, өөрсдийнхөө нэг байнгын хороог МАН-ын бүлгийн гишүүдэд сулалж өгсөн. Хуулиар хаалттай байсан хэдий ч МАН-тайгаа зөвшилцөл, угталцал руу нэг алхам хийсэн. Харамсалтай нь МАН-ынханд үүнийг хэлэх зориг дутаад байгаа юм уу даа. Өнөөдөр бүх зүйлийг харлуулах хэрэг байхгүй. Бидэнд хамгийн том хүндрэл валютын ханшны савалгаа байгаа. Экспортын огцом татрал байгаа бид ойлгож байна. Энэ мэтчилэн зүйлээ хамтарч шийдэж, урагшаа харж Монголынхоо үндсэний эрх ашиг, ард түмнийхээ эв нэгдлийн төлөө өнөөдөр тууштай ажиллах цаг болсон гэж дүгнэж байна. Өмнө гаргасан алдаа, ирээдүйд олох ололт ч хамтынх байх болно. Тийм учраас нэг, нэгнийгээ үгүйсгэдэг улс төрийг өнөөдрөөс хэлүүлээд зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Тэгэхээр МАН, АН-ынхан ирэх намрын чуулганаас эвлэрэл, эв эеийг хичээн ажиллах нь тодорхой болж байх шиг байна.
С.МӨНХБАЯСГАЛАН
MBT s***s · 2014/07/15
best price mbt s***s sale Үгүйсгэдгээ зогсооMBT s***s http://www.inteletik.com/history-about-mbt-s***s.html
onigoo · 2014/07/13
Delhiid 2 tom bodlogo baidag genee. 1-r amerik bodlogo, 2-r angli bodlogo gene. Amerik bodlogo ni neg ulsiin ard irgediig hoorond ni bailduulj ashigt maltmaliig mash hyamd uneer zuudug. Angli bodlogo ni holbooton ulsaaraa damjuulj ( angliin koloni baisan ornuud ordog australi birm geh met ) ashigt maltmaliig mash hamd uneer zuudug . Mun heliig ni ustgaad angli heltei bolgodog. Usegnuud ineeldej genee mongol uls 20 jiliin daraa aprik bolno geed ineeldej genee. 1997 ond ih hurlaas mongol ulsiig niigem ediin zasgiig hugjuuleh 20 jiliin tuluvluguu baidag.
onigoo · 2014/07/11
100 jil gazar ezemshuulvel. Himiin hortoi aj uildver orj ireed hen heniig horduulah ve? Geed himiin elementuud hoorondoo ineeldej gene shuu. Mun zevsguud ineeldej gene. Nisdeg tereg ba ih buu hoorondoo hen heniig buudah ve? Geed ineeldej gene. humuusee ene bol onigoo bolohoor sonsood ineegeerei
Зочин · 2014/07/10
Мэдээллийг та бүхэнд баярлалааhttp://mojeflagi.weebly.com/http://magicznerodzenstwo.ownlog.com/
Зочин · 2014/07/09
Эрдэнэбатаа чи тоо мэдэхгүй байж дуугай байгаач ичмээр юм тоо чинь тоо байдгийм үсэг бол өөр шүүдээ чи тоон дотор шсэг оруулаад яриад байх юм даа хөөрхий эрхэм гишүүн дарга минь
Зочин · 2014/07/09
сонирхолтойhttp://regionalflags.weebly.com/