МАН-ын дарга М.Энхболдын наадмын мэндчилгээ
2014/07/08
Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!
Улсаараа наадамлаж, эх орноороо бахархан, өв соёл, зан заншлаараа дэлхийд гайхуулах нь тусгаар тогтносон Монгол улсын маань дээдийн дээд бахархал мөнөөс мөн.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Монгол Ардын Намын гишүүд, дэмжигчид ээ!
Та бүхэндээ Их Монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярын мэндийг Монгол Ардын Намын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сайхан эх оронд минь нар хур тэгширч, түмэн олны магнай тэнийж, Монгол түмний уламжлалт их баяр цэнгэл, эрийн гурван наадам болж хүчит бөхчүүдийн бяр мэх тэгширч, хурдан ажнай хөлгүүдийн уяа сойлго эвлэж , хурц мэргэн харваачдын оноо хараа жигдрэн Монгол хүн бүр Монголоороо гоёж дэнж хотойтол наадаж байна.
"Хувьтай хүн улсын наадам үзнээ" гэдэг үг зүгээр ч нэг үг биш юм. Улсаараа наадамлаж, эх орноороо бахархан, өв соёл, зан заншлаараа дэлхийд гайхуулах нь тусгаар тогтносон Монгол улсын маань дээдийн дээд бахархал мөнөөс мөн.
Энэ өдрөөс 93 жилийн тэртээ улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулахын төлөө амь биеэ үл хайрлан, зүрх сэтгэлээ зориулан зүтгэж, эх орныхоо өмнө мартаж болшгүй баатарлаг гавьяа байгуулсан мянга мянган эх орончиддоо хүндэтгэл үзүүлэн "Ардын хувьсгалын ойн баярыг үндэсний их баяр наадам" болгон нэгэн Зууны туршид тэмдэглэж ирсэн. Энэ бол түүхэн шийдвэр юм. Эх орон, тусгаар тогтнол, газар нутаг, эрх чөлөөний үнэ цэнийг үеийн үед бүү мартаг гэж, эх орон ямар үнээр оршин тогтнож буйг сана гэж, эв нэгдэл улс хүчирхэгжихийн гол суурь нь гэдгийг ойлго гэж Монголчууд 93 жилийн турш "Ардын хувьсгал"-аараа овоглон наадамлаж байна.
Тиймээ. Ялсан, зүтгэсэн, боловсорсон, хөгжсөн, бүтээсэн 93 жилийн түүх бол Монголчуудын дахин сэргэлтийн түүх байлаа. Монгол Ардын Намын нэгдэн, зүтгэн, тэмцэн бий болгосон бүхэн зөвхөн Монголынхоо ард түмний язгуур эрх ашгийн төлөө байсан гэдгийг цаг хугацаа улам бүр нотлон харуулж байна.
Монгол Ардын нам эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө сэтгэл нэгдэн зүтгэж байхад саад бэрхшээл нэг бус удаа тохиолдож байсан. Хавчсан, хянасан, тулгасан, түгшээсэн олон бэрхшээл тохиолдож байсан ч бид эх орон, язгуур эрх ашгаа зөв эрэмбэлэн төр улс, ноён нуруугаа үл алдан, бэрхшээлийг даван туулсаар ирсэн. Өнөөдөр ардчилал нэрээр төрт ёсоо үл хүндэтгэн, эх орныхоо язгуур эрх ашгийг хойш тавин хувийн болон бүлэг фракцын эрх мэдэлдээ хөтлөгдөн ард түмнээ талцал, бухимдалд автуулан буй үйлдлүүд нь Монголын ард түмэн, Монгол Ардын Намын даван туулах ёстой олон саад бэрхшээлийн ердөө нэг нь юм. Монголын маань заяа их, Ард түмний хийморь нь босоо.
Бид хийсэн, бүтээсэн, хийнэ бүтээнэ.
Бид төр нь иргэнээ, иргэн нь төрөө хүндэтгэх төгс харилцааг бий болгоно.
Бид өнөөдрөөс илүү маргаашийн төлөө, өнөд орших эх орныхоо төлөө тулх, туршлага, мэдлэг чадвар бүхнээ зориулна.
Бид Монгол орон минь хөгжин хүчирхэгжиж, Монгол хүн тайван жаргалтай, элбэг хангалуун амьдрах цагийг дөтлүүлнэ.
Бид тусгаар тогтнол, үндэсний эрх ашиг, ард түмний эв нэгдлийг үеийн үед үнэнчээр сахин хамгаална.
Энэ бол Монгол Ардын Намын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, хөгжил дэвшилд хүргэх хариуцлага юм.
Хүдэр чийрэг бөхчүүд маань хүчтэй, шандаст хурдан хүлгүүд нь түрүү магнай, цэц манлай харваачид маань мэргэн байж, дэлхийд ганцхан Монгол наадамдаа хотол түмнээрээ сайхан наадаарай.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Ардын Намын дарга Миеэгомбын ЭНХБОЛД
louis vuitton outlet online sale · 2014/10/21
Can anyone remember to tell me the best way to may help action menus through the elgg site along with modify the acquire along with friends webpage when i want. I want to change the formatting from the display if mentioned around the photo Nice web site this can be, I possess book-marked the idea inside my opera, regards.louis vuitton outlet online sale http://www.joinbubble.com
mbt s***s men · 2014/07/17
mbt s***s sale london МАН-ын дарга М.Энхболдын наадмын мэндчилгээmbt s***s men http://www.inteletik.com/a-pair-of-the-most-suitable-mbt-s***s-men-for-you.html
Discount MBT s***s · 2014/07/16
mbt s***s brisbane МАН-ын дарга М.Энхболдын наадмын мэндчилгээDiscount MBT s***s http://www.inteletik.com/the-relationship-between-mbt-s***s-price-and-quality.html
onigoo · 2014/07/13
Yamar ulsiig hugjsun oron geh ve? Gejee. Yaduu irgedgui orong helne gejee. Ulsiin ih hurlaas 1997 ond mongol ulsiig niigem ediin zasgaar hugjuuleh 20 jiliin tuluvluguu baina gene ee. Un****rai geed usegnuud uneeldejee.
onigoo · 2014/07/13
Delhiid 2 tom bodlogo baidag gene ee. 1-r amerik bodlogo , 2-r angli bodlogo genee. Amerik bodlogo neg ulsiin ard irgediig hoorond bailduulj , ulsiinh ni ashigt maltmaliig zuudeg genee. Angli bodlogo ni tuhain ulsiin heliig ustgaad angli heltei bolgood holbooton ulsaa oruulj (angliin koloni baisan ornuud ordog australi birm geh met) ashigt maltmaliig ni hyamd uneer zuudug. Heliig ustgaad angli heltei bolgodog. Edgeeruud uneeldej genee. Mongol uls 20 jiliin daraa aprik bolno gej uneeldejee.
Зочин · 2014/07/11
ЛУЙВАРЧИН ХОГ ХОТЫН ГАЗРЫГ ЗАРСАН МАЛ НЭЭРЭН ЯМАР НҮҮРЭЭРЭЭ АРД ТҮМЭНД ҮГ ХЭЛДЭГ БАЙНАА ӨМНӨӨС НЬ ИЧИЖ БӨГС УЛАЙЛАА
Зочин · 2014/07/11
ИХ ДЭЛГҮҮРИЙН ХОЙНО БАРЬСАН ШУУШИНГАА ГЭДЭГ ХЯТАД НЭРТЭЙ БАРИЛГАА УЛСАД ТУШАА ӨГӨР ХУЖАА МУУХАЙ ЦАРАЙТАЙ МУУХАЙ ХАРЦТАЙ ТЭНЭГ
Зочин · 2014/07/11
ЭРГҮҮ МАЛ ЧИНИЙ ҮГИЙГ ХЭН ТООХ ВЭ НОХОЙ Л ТООХ БАЙХ ГАЗАР ЗАРЖ ИДСЭН ӨМНГӨӨ АРД ТҮМЭНДЭЭ ӨГ ӨГӨР ХУЖАА ҮХ ЧИ ШОРОНДОО ОР ЗА ХУЦАЖ БАЙХААР ЗҮГЭЭР Л ЗАЙЛ ХОРВООГООС
onigoo · 2014/07/11
100 jil gazar ezemshuulvel. Himiin hortoi aj uildver orj ireed hen heniig horduulah ve? Geed himiin elementuud hoorondoo ineeldej gene shuu. Mun zevsguud hoorondoo ineeldej gene. Nisdeg tereg ba ih buu hoorondoo hen heniig buudah ve? Geed ineeldej gene. Humuusee ene bol onigoo bolohoor un****d ineegeerei.