Ж.Баярмаа: “Тэмбүү”-тэй гэх гүтгэлэг нь бидний дууг хорих гэсэн оролдлого байх
2024/11/25
Интермед эмнэлгийн цахим сан халдлагад өртөж, олон зуун өвчтөний хувийн мэдээлэл алдагдсан. Тэдгээр өвчтөнүүдийн дунд УИХ-ын гишүүн С.Мөнхсоёл, Ж.Баярмаа нарын нэр байсан агаад тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан гэх мэдээлэл цахим орчинд тархсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Өнгөрсөн баасан гаригийн оройноос эхлэн бид хоёртой холболоотой худал гүтгэлэг тарсан. УИХ-ын 34 жилийн түүхэнд УИХ-ын гишүүний нийгмийн халдварт өвчинтэй, тэмбүүтэй гэж гүтгэж харлуулж байсан тохиролдол байхгүй юм билээ. Анхных нь бид хоёр боллоо. Энэ бол цэвэр гүтгэлэг. Бид хоёр интермэд эмнэлэгт үзүүлээгүй, шинжилгээ өгөөгүй. Бид хоёр үйлчлүүлэгч нь огт биш. Би дүүрэгтээ эрт оношилгоонд орсон. Тус эмнэлгийн зүгээс бид хоёртой холбогдох мэдээлэл худлаа гэдгийг мэдэгдсэн. Factcheck гэх мэргэжлийн байгууллагаас тус мэдээллийг хуурамч мэдээлэл, фотошоп гэдгийг тогтоосон.
Хувь гишүүний зүгээс эмзэглэж буй зүйл алга. Гэсэн ч миний хувьд буруу гэж үзсэн зүйлс дээрээ шүүмжлэлтэй хандаж эхэлсэн.
Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. Төсвийн 2023 оны гүйцэтгэл дээр шүүмжлэлтэй хандсан. Мөн төсвийн тодотгол, 2025 оны төсөв дээр шүүмжлэлтэй хандаж, акц хийсэн. Тэр акцад Мөнхсоёл гишүүн цуг байсан. Үүний эцэст ийм гүтгэлгүүд явагдаж эхэлсэн.
Хамгийн сүүлийн тэмбүүтэй гэх энэ гүтгэлэгийн тун нь хэтэрсэн гэж үзэж байгаа. Энэ парламентад олон ургалч үзэл, шүүмжлэлт хандлагыг таслан зогсоох гэсэн башир арга юм болов уу гэж бодож байна. Парламент гэдэг бол мэтгэлцээний талбар. Ам хэлийг нь үдэж, айлгах гэсэн ийм арга технологи явж байна. Үүнд бууж өгөхгүй.
Цаашид ч буруу гэсэн зүйлс дээрээ шүүмжлэлтэй хандана. Энэ хандлагыг минь МАН байна уу, юу байна зогсоож чадахгүй.
2025 оны төсөв хэтэрхий тэлсэн, төсөв нь өөрөө “тэмбүү”-тэй шахам ийм төсөв болжээ гээд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Тэр хоригийг ч мөн УИХ хүлээн авсан. Бид нарын дууг хорих гэсэн оролдлого байх. Үүнээс айхгүй, няцахгүй.
хотын иргэн. · 2024/11/30
Ene ardchilsan namiin uheeruud uursduu hund mungu uguud bichuulsen ch baij magadgui shuu.
Зочин · 2024/11/28
DYGRA ZARI80955877
Зочин · 2024/11/26
SEXSDNDE80955877
Зочин · 2024/11/26
Tembuutei gichii baisan
Зочин · 2024/11/25
MASSJLI80955877
Монгол · 2024/11/25
хос тэмбүү, хосолсон тэмбүү гэж байдаг юм уу
Зочин · 2024/11/25
SAWN80955877
Зочин · 2024/11/25
BOOBN LAW80955877XUSMR XOXN
Зочин · 2024/11/25
TANILTSI80955877
Зочин · 2024/11/25
DYYDLGR80955877SHAALTSN
Зочин · 2024/11/25
SADARLMR80955877XUCHINDX ERD80955877
Зочин · 2024/11/25
XALYYTSSN SEKSDX ANUSDX80955877
Зочин · 2024/11/25
2ERTEI SEXSEER VANXANDI80955877