Стокхолм хот 30 жил хэлэлцсэн авто замын төлбөртэй бүс хөтөлбөрөө 2006 оноос хэрэгжүүлж, түгжрэлээ шийджээ
2024/11/29
Шведийн нийслэл Стокхолм хот 30 жилийн хугацаанд хэлэлцэсний эцэст 2006 оноос эхлэн төлбөртэй бүсийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн дагуу Стокхолм хотын төвийн 32 км.кв хэмжээ бүхий хэсгийг төлбөртэй бүс болгож, ажлын өдрүүдийн өглөө 06.30-аас орой 18.30 цагийн хооронд нэвтрэх нийтийн тээвэр, тусгай зориулалтын болон хорт хий бага ялгаруулдаг автомашинууд, мотоцикл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн автомашинаас бусад тээврийн хэрэгслүүдээс төлбөр хурааж эхэлжээ.
Стокхолм хот нь хотын төв, захын дүүргүүдээс бүрдсэн нийт 6500 км.кв газар нутагтай, 2,4 сая иргэнтэй Скандинавын хойгийн хамгийн том суурин газар юм. Хотын нийт хүн амын 900,000 нь хотын төв хэсэгт амьдардаг бол үүний 600,000 орчим нь төлбөртэй бүс дотор оршин суудаг байна.
Төлбөртэй бүсэд нийт 23,000 орчим ажлын байранд 318,000 иргэн ажилладаг бөгөөд үүний 2/3 нь бүсээс гадуур оршин суудаг. Хөтөлбөрийг анх туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлсэн ба туршилтын хугацаанд замын түгжрэл багасах, нийтийн тээвэр сайжрах, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлсэн тохиолдолд байнгын болгохоор шийдэж байжээ. Улмаар туршилтаар эерэг үр дүн гарч 2007 оны 8 дугаар сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Төлбөр хураах систем нь төлбөртэй бүсийн хил дагуу байрлах 18 цэгээр тээврийн хэрэгсэлд байрлуулсан хүлээн авагчийг ашиглан бүртгэх ба үүний хажуугаар хяналтын камерууд ашиглан тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгэнэ. Төлбөрийг сар бүрийн нэхэмжлэлээр тээврийн хэрэгслийн эзэмшигчид хүргүүлж, төлбөрийг дараа сарыг дуусахаас өмнө төлж барагдуулна. Туршилтын хугацаанд хяналтын камераар тээврийн хэрэгслүүдийг автоматаар бүртгэж байсан нь маш үр дүнтэй байсан тул хүлээн авагчийг ашиглахгүй байхаар шийдэж байжээ.
Төлбөрийн хэмжээний хувьд төлбөртэй үеийн цагуудаас хамаарч нэг удаа цэгээр нэвтрэхэд 1,50 – 3,00 ам.доллар ба нэг тээврийн хэрэгслэлд өдөрт дээд тал 8,00 ам.долларын төлбөр ногдуулдаг байна.
Стокхолм хотод төлбөртэй бүсийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө олон нийтийн зүгээс болон улс төрийн томоохон эсэргүүцэлтэй тулгарч байжээ. Уг хөтөлбөрийг нэгэн нөлөө бүхий улс төрч “улс төрийн кареераа дуусгах хамгийн өндөр өртөгтэй ажиллагаа” болох болно гэж дүгнэсэн байна. Харин олон нийтийн зүгээс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тээврийн хэрэгслийн улсын дугаараар төлбөр хураах нь бүтэхгүй, иргэд хэрхэн төлбөр төлөхөө мэдэхгүйн улмаас шүүхийн маргаан тасрахгүй, төлбөртэй болсноор хотын өндөр орлоготой иргэдэд ашигтай байж, бага орлоготой иргэд хохирно гэх мэтээр эсэргүйцэж байжээ. Гэсэн хэдий ч хөтөлбөрийг 6 сарын хугацаанд туршиж үзэхээр шийдсэн. Хөтөлбөрийн үр дүнг урьдчилсан байдлаар судлан гаргахад авто хөдөлгөөн 16 хувиар багасах тооцоо гарсан. Туршилтын хугацаанд эхний өдрөөс эхлэн хотын төв хэсгийн хөдөлгөөн 20 хувиар багассан байна. Иргэд хөтөлбөртэй уялдуулан хотын төврүү зорчих цагаа өөрчлөх, очих газраа өөрчлөх, өөр тээврийн хэрэгсэл сонгох зэргээр тээврийн хэрэгслээр зорчихоо багасгасан байжээ.
7 сарын хугацаанд дээрх үр дүнг харуулж байсан ба туршилтын хугацаа дуусч, хөтөлбөрийг зогсооход замын хөдөлгөөн хуучин хэвэндээ шилжиж, дахин түгжрэл үүсч эхэлжээ.
Улмаар хөтөлбөрийг үргэлжлүүлэх эсвэл зогсоох талаар иргэдийн дунд санал асуулга явуулахад дийлэнх нь дэмжсэнээр хөтөлбөр 2007 оны 8 дугаар сараас эхлэн албажиж байжээ. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр төлбөртэй бүсэд авто хөдөлгөөн 20 хувиар буюу 100,000 гаруй тооны хөдөлгөөнөөр, артерийн замуудад 30-50 хувиар, хотын хорт хийн хэмжээ 10-14 хувиар тус тус багасч, зорчилтын хугацаа багассан байна. Үүнд хөдөлгөөн хамгийн ихээр багассан цаг нь 16.00 – 18.00 цагийн хооронд (23 хувиар) байсан бол өглөөний 07.00 – 09.00 цагийн хооронд 18 хувиар багасч байжээ. Төлбөртэй бүсэд хөдөлгөөн багассанаас гадна хотын бусад хэсгийн хөдөлгөөн 5 гаруй хувиар мөн багассан. Түүнчлэн төлбөртэй цаг дууссаны дараа ч хөдөлгөөн ихсээгүй ба өмнөх үеээсээ багассан үзүүлэлттэй байсан байна. Төлбөртэй бүсийн гадуур байрлах уулзвар, замуудын хөдөлгөөн ч ихсээгүй бөгөөд нийт тээврийн хэрэгслүүдийн бүс дотор зорчсон хэмжээ 14 хувиар, бүсийн гадуур зорчсон хэмжээ 1 хувиар тус тус буурчээ.
хүннү · 2024/11/30
Манай хэдэн дарга нар шээсний газраас холдож үзээгүй. Ам нь ангайх тоолондоо Сингапур л гэнэ. Гэтэл Стоколм хотын дарга нар 30 жил хэлэлцэн байж хамгийн зөв шийдвэрт хүрсэн байна. Улаанбаатарын төв хэсгийн Их тойрууг бүхэлд нь төлбөртэй болгох ёстой байсан юм. Юуны тулд төсвийн мөнгийг хэдэн тэрбумаар нь зарцуулж энэ олон скайнер байршуулсан билээ. Замын хураамжийг ч гэсэн энэ скайнерүүдийн тусламжтай хураах ёстой шүү. Скайнерт бичигдээгүй л бол тэр машин зам ашиглаагүй л гэсэн үг. Жишээ нь: Өвөл нь машинаа унадаггүй маш олон хүн байна. Тэд 11-р сараас 3-р сар хүртэл бүтэн 4 сар машинаа унадаггүй, тэднээс замын хураамжийг бүтэн авч болохгүй. Одоо дугаарын хязгаарлалтаа ч боль. Стокольм хотын туршлага манайд хэрэгтэй.
Зочин · 2024/11/29
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Zochin · 2024/11/29
UMHII HULGAICHUUD SWED ULS SHIG ARD TUMNEE AMIDRUULDAG BOLCHIHOOD OLON YM HUTSAARAI.UMHII TULGU NYMBAATAR HUUREE. CHAMAIG UHEHED CHINII HUURIIG ZUUH MASHIN OLDOHGUI DE.
Зочин · 2024/11/29
SADARLI VANAGLI80955877EDELI SEXSEER
Зочин · 2024/11/29
XUCHINDUULI AXN BOOWN XOXI TAWIYYLI80955877
Зочин · 2024/11/29
ZYGAATSI80955877
Зочин · 2024/11/29
ANUSDI
Зочин · 2024/11/29
ANUSDI80955877